Тэрбээр “Сэ.хээ.ний орон дээр өглөөний нарыг харах бүрдээ баярлаж суусан надад урмын үг дэвсэж, “түмэн олны төлөө зүтгэх гал эрмэлзэл залуу насны эрч хүчээрээ босоод ирээрэй миний дүү, төрийн сүлд өршөөх болно” хэмээн итгэл өгч зориг хайрласан эрхэм ах танд талархаж байна. Ганцхан олдох амьдралд аваад явж чадахгүйгээс хойш алт эрдэнэст шунаснаас аваал гэргийдээ алдрай үрсдээ аав, ээждээ ахан дүүсдээ, анд нөхдөдөө сэтгэлээ цэлийтэл нь дэлгэж, зүрхэндээ хайраар дүүрэн орших нь үнэ цэнэ юм байна. Би зовлонгоос жаргалыг хайж олсон.

Жаргаж явахдаа хүн жаргалаа анзаардаггүй юм байна лээ. Зовлонгоос олдсон жаргалаа дахин алдахгүйн тулд амьдралын мөн чанарыг ухаардаг, ертөнцийн үнэнээс хэнбугай ч хол зөрөхгүй. Бусдын зо.влонг ойлгодог, ард олныхоо амьдрал дундаас төрсөн Ухнаагийн Хүрэлсүх та энэ улсын аав байхад бүрнээ нийцнэ. Ард иргэдийг ялгадаггүй, ачлал хайраа тэгш хүртээдэг эрхэм чанар түүнд бий. Монгол ахан дүүсээ МАН-аас нэр дэвшигч, Нийгмийн Ардчилал залуучуудын холбооны анхны ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжиж, Монгол төрийн тэргүүнээр сонгохыг ард иргэд та бүхэндээ уриалж байна” гэв.













