Энэ сарын 17-ны өдөр зургаан настай охин, эмээгийн хамт гэрээсээ гараад, сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь мэдээлж, цагдаагийн алба хаагчид хайж байсан юм. Тэгвэл тэднийг баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас өнөөдөр 16:55 цагт олдсон байна. Тодруулбал Баянзүрх дүүрэг дэх цагдаагын газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эсэн мэнд олж тогсоосон байна.













