“Мэдээллийн урсгал”-д бид ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг урьсан ч тэрээр ирээгүй. Би түүнд зориулж дараах 2 асуултыг бэлтгэсэн байсан юм. Зaaвал хариулах ёстой учраас олон нийтийн сүлжээгээр дамжуулан таниас хариулт шаардаж байна.
1. Оюутолгойн гэрээг байгуулахаас сарын өмнө буюу 2009.08.12-ны өдөр тухайн үеийн Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Оюутолгойн гэрээг байгуулахад зориулж /магадгүй Айвонхоу Майнзын захиалгаар/ Монгол улсын 4 хуульд өөрчлөлт оруулах зөвшөөрөл авсан байна. Үр дүнд нь 8 төрлийн татварыг тогтворжуулж чадсан. Тухайлбал: Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгоснooр Монгол улс гэнэтийн өсөлтийн 68 хувийн татвар авч чадахаа больсон.

Зэсийн үнэ 6000$-аар тооцсон байхад 7000$ боллоо гэхэд зөрүү 1000$ аас нь 68 хувиар татвар авах агуулгатай хууль байсан. / Өнөөдөр дэлхийн зах зээлд зэсийн үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр өслөө. Цаашид 2025 он гэхэд зэсийн үнэ 20.000$ т хүрэх судалгаа байна. Харамсалтай нь манай улсад үнийн энэ өсөлт хүртээлгүй байх болно. Учир нь С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үед Хууль зүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж та өмнө нь байсан гэнэтийн өсөлтийн үнийн татварын хуулийг хүчингүй болгож монгол улсаа хорлосон билээ.

Дээрхи 8 төрлийн татварын зөвхөн хоёрыг нь хэвээр үлдээсэн бол монгол улс 10 тэрбум доллар авах боломжтой байлаа. Үүнийг тэдэнд дээрхи хуулиар бэлэглэсэн. / Өсөн нэмэгдэх татвараас 6 тэрбум $, ААНОАТ-аас 4 тэрбум $/
Иймээс тухайн үеийн Хууль зүйн сайдын хувьд Ц.Нямдорж та Монгол улсын эрх ашгийн эсрэг яагаад дээрхи хуулиудад өөрчлөлт оруулсан бэ? Гадны захиалгаар өөрчилсөн үү?
2. Та жилийн өмнө “Дубайн гэрээг цуцалбал Монголд гадны цэрэг орж ирэх тухай” мэдэгдэж байсан. Өнөөдөр таны гал тогоог нь барьж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Дубайн гэрээг цуцлахаа мэдэгдэж байна. Гаднаас цэрэг орж ирэх хэвээрээ юу?
Та хариулна уу? Хариултыг тань өөрийн пэйж хуудаст нийтлэх болно
Сэтгүүлч Б.Отгон 2021.05.07













