УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.07/ Төв талбайд өл,сг,өлө,н зар,лаж байгаа АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзжээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Би МАН-ын гишүүний хувьд биш УИХ-ын даргын хувьд ирж байна. АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Үйл ажиллагаагаа зог.соо.
Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Өл сгөл өн зарлана” гэж хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын дарга Г.Занданшатарыг энд ирж жvжиг тавилаа хэмээн үг хаяв. Дашрамд дурдахад, АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын ажлын хэсэг байгуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авсан юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ” Та бүхнийг танхимд урьж байна. Эрvvл yxaaнaap асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид хууль ёсыг дээдлэх ёстой. Үндэсний эв нэгд лээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Нэг намын дара.нгу.йлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Та бүхэн эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өл.сгө.лөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилц” гэлээ.













