Дархан-Уул аймгийн Хонгор сумын 101 настай иргэн Долзодмаа өөрийн биеэр дархлаажуулалтын цэг дээр очиж, вакцинаа хийлгэжээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлж, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай хэмээн уриалав.

Тус аймгийн хэмжээнд КОВИД 19-ийн эсрэг вакцины I, II дугаар тунд нийт 68522 иргэн хамрагдаад байна. Үүнээс 47317 иргэн эхний тунгаа авчээ. Тодруулбал, насанд хүрсэн нийт иргэдийн 60 гаруй хувийг дархлаажуулаад байна.
Эх сурвалж: eguur.mn

