Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт өөрсдийгөө таниулж чадсан влогчин хос бол Түвшөө Дөлгөөн хоёр. Тэд нийгэмд эерэг энергийг түгээгч “Positive Mongolians” төслөөрөө дамжуулан онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” ярилцлагаа хүргэдэг билээ.


Үргэлж шинийг эрэлхийлэгч, үлгэр жишээ залуу хосуудад саяхан Монголын залуучуудын холбооноос Д.Түвшинбаярыг “Тэргүүний залуу” Э.Дөлгөөнийг “Хөдөлмөрийн алдар”, тэмдэгээр шагнагдаад амжсан билээ.

Тэгвэл өнөөдөр тэд цахим хуудсаараа дамжуулан “Дөлгөөн нь хүүхдийн төлөө ажиллахаар БЗД-н Хүүхдийн Элчээр сонгогдлоо. Намайг сонгосон санал өгсөн хүүхдүүдэд маш их баярлалаа. Мэдээж итгэж найдаад сонгосон байх. Дөлгөөн нь чадахаараа хичээнэ ээ. БЗДХЗГХГ -т бас баярлалаа.” хэмээн зарлалаа.

Ийнхүү Positive Mongolians-ийн Э.Дөлгөөн БЗД-ийн хүүхдийн элчээр сонгогдлоо.













