Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир өнөөдрөөс эхлэн хөл хорио чангаруулж, явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр ‘Өнөөдрөөс эхлэн иргэдийн гудамж, замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хязгаарлаж байна. Энгийн иргэд 06:00-08:00 цагийн хооронд гэрийнхээ ойр орчимд салхилж болно. Ингэхдээ таваас олон хүн цугларахгүй. Мөн 16:00-18:00 цагт агаарлаж болно.
Бусад цагт явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байна.
Төрийн албан хаагчид өглөөний 08:30 минут гэхэд ажилдаа очсон байна’ гэв.
Мөн зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилчдын ажлын үнэмлэх, ажлын тодрхойлолтыг нэг бүрчлэн шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа талаар мэдэллээ.













