Никитон хамтлагийн ахлагч дуучин Б.Батчулуун, поп дива дуучин С.Сэрчмаа нар олон нийтийн сүлжээнд +18 онигоо гэх тодотголтой хүчирхийллийн тухай ярьсан нь олон хүмүүсийн бухимдлыг төрүүлж буй. Тэгвэл нэг нь +18 онигоо ярьсандаа, нөгөө нь юу ч ойлгоогүй инээсэндээ цахим хуудсаараа дамжуулж олон нийтээс уучлалт хүссэн.
Хууль, хяналтын байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуунаас тайлбар, мэдүүлэг авсан байна. Ингэхдээ дуучин Б.Батчулууныг гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад нь мэдэгдээгүй гэх үндэслэлээр ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ үүсгэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тус зөрчлийн хуулийн 31-р зүйлийн 31.1.3.-т гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх, 5.9 дүгээр зүйл. Гэмт хэpэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тopгoнo гэж заажээ.













