• Latest
  • Trending

Н.Энхбаяр МАН-с ГУРВАН яам, ХОЁР ТНБД-ын суудал авна гэж нэхжээ

2021-04-07
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, March 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Н.Энхбаяр МАН-с ГУРВАН яам, ХОЁР ТНБД-ын суудал авна гэж нэхжээ

by admin
2021-04-07
in Онцлох мэдээ, УЛС ТӨР
0

Н.Энхбаяр: Гурван яам, Хоёр ТНБД-ын суудал өгвөл МАН-тай хүч хавсарч сонгуульд орно гэдэг болзол тулгав

Намууд улс төрийн том сонгуульдаа дор бүрнээ бэлдэцгээж байна. МАН-аас дарга нь сонгуульд явах нь бараг 200 хувь тодорхой болсон. Харин одоогийн Ерөнхийлөгч АН-аас дэвших эсэх нь эргэлзээтэй хэвээр. Энэ талаар дахиад жич бичье. ХҮН-ынхан Ц.Оюунгэрэлийг намаас нь “сугалж” аваад сонгуульд сойчих гээд эхний уулзалтуудаа хийж албан бусаар ойлголцчихоод байгаа.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай нам бүрээс нэр дэвших эрхмүүдийн талаар өгүүлж байгаа цуврал анализын дараагийн “бай” бол МАХН. Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өөр тактик барьж байгаа. Тэд сонгуульд оролцоод ялалт байгуулахгүй гэдгээ өнгөрсөн хоёр сонгуулиар хангалттай мэдэрсэн. Тиймээс энэ сонгуулийн улс төрийн боломжийг ашиглаж өөртөө ч, намдаа ч ашигтай нүүдэл хийж МАН-тай нэгдэхээр болсон.

Н.Энхбаяр ГУРВАН яам, ХОЁР ТНБД-ын суудал авна гэж нэхжээ
Бараг оны дараанаас яригдсан уг асуудал эх орончдын баяр хүртэл маш хүчтэй өрнөж, баяраа дуусгасан хоёр намын удирдлагууд уулзаж сонгуульд хэрхэн оролцох. Н.Энхбаярын МАХН сонгуульд МАН-ыг дэмжиж оролцсоны хариуд ямар “бэлэг” авах тухайгаа ярилцсан. Гэвч уулзалт ямар нэгэн үр дүнд хүрэлгүйгээр хоёр тал нэг нэгэн рүүгээ ангайж, гайхсан харц шийдэлцээд дууссан талаар эх сурвалжууд онцолсон. Уулзалтыг үр дүнгүй болгосон зүйл бол мэдээж Н.Энхбаярын шy.нал. Шy.нал ч гэж дээ, өөрийнхөө үнэ цэнийг хэтэрхий мэдэрчихсэн байдал нь.

МАХН-ынхан Ардын намын удирдлагуудаас сонгуульд гол хөзөр болж өгсний хариуд 5 том томилгоог өөрсдөө дур мэдэн хийх эрхийг хүсчээ. Тодруулбал, МАХН дараах ГУРВАН яам, ХОЁР Төрийн нарийн бичгийн даргын томилгоог эрх баригчдаас нэхэж, томилох хүмүүсээ ч санал болгосон гэнэ.

Н.ЭНХБАЯРЫН НЭХСЭН ГУРВАН ЯАМ НЬ:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам – Б.Тулга /МАХН-ын гишүүн/
Соёлын яам – О.Цолмон /Н.Энхбаярын эхнэр/
Барилга хот байгуулалтын яам – З.Баянсэлэнгэ /МАХН-ын гишүүн/
Н.ЭНХБАЯРЫН НЭХСЭН ХОЁР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЬ:

Хууль зүйн яамны ТНБД – Э.Эрдэнэжамъяан
Уул уурхайн яамны ТНБД – ???? /УИХ-ын экс гишүүний хүргэн, одоогийн ЗГХЭГ-т удирдах ажил эрхэлдэг нэгэн залуу/
Б.Тулгыг БОАЖ-ын сайдад томилуулна гэжээ

Б.Тулгын хувьд МАХН-ын урдаа барьдаг залуучуудынх нь нэг. Даргынхаа ачаар хоёронтоо дэд сайдын алба хашаад үзчихсэн, энэ удаад сайд хийхэд алзахгүй туршлагатай гэж үзсэн байх. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасан томилогдон ажиллаж байгаа. Байгал орчин, аялал жуулчлалын яам нь МАН-ын хувьд ерөнхийдөө “бонус” бөгөөд ямар нэг бүлгийн эсвэл хүний эрх ашгийг хангаж өгдөг квотын суудал. Жаахан болхиор хэлбэл бусад бодлогын, стратегийн яамдыг бодоход ач холбогдол багатай гэсэн үг. Шадар сайдтай төстэй, эрх мэдлийн бялууг хуваахад дэм болдог хавсарга яам.

Н.Энхбаяр Соёлын сайдад эхнэр О.Цолмонгоо томилуулах хүсэлтэй…

Соёлын яамны хувьд сая шинээр бий болсон бүтэц. Ерөнхийдөө улс төрийн үр нөлөө, ач холбогдлын хувьд БОАЖ-ын яамтай төстэй тул МАН-ынхан энэ яамыг өгөхөөс татгалзаад байх зүйлгүй. Одоо тус яамны сайдаар Монгол HD телевизийн захирал асан Ч.Номин ажиллаж байгаа.

Тэгвэл нөгөө талд нь Соёлын сайдаар томилогдохоор яригдаж буй хүн нь Н.Энхбаярын эхнэр, тэргүүн хадагтай асан О.Цолмон гэнэ. Түүний нэрийг сайдад яригдахад улс төрийн хүрээнийхэн зарим нь цочиж хүлээж авч байгаа бол нөгөө хэсэг нь харин ч боломжийн сонголт байж болох юм гэж таамаглаж буй аж. О.Цолмонгийн хувьд нөхрийнхөө ар талыг олон жилийн турш баттай дааж, улс төрийн үйл хэрэг, сонгуулийн үйл явцад нь ч гэсэн оролцож байсан тун туршлагатай, мэдрэмжтэй нэгэн гэдэг. Магадгүй бүр Н.Энхбаяраасаа ч илүү зангараг гаргаж, нийгмийг соён гэгээрүүл ажилд давгүй үр нөлөөтэй ажиллаж мэдэх улстөрч байхыг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр өөрөө Соёлын яам гэж байхад нь сайдаар нь ажиллаж улс төрийн карьераа эхлүүлж байсан. Тэгвэл энэ удаад эхнэрээ улс төрд орох замналыг мөн л Соёлын яамнаас эхлүүлэхээр шийдсэн бололтой. МАН-ын хувьд Соёлын яамыг Н.Энхбаярын “инжинд” өгөхөөс татгалзах зүйлгүй.

Барилга хот байгуулалтын сайдад экс сайд З.Баянсэлэнгийг зүтгүүлжээ

Дараагийнх нь Барилга хот байгуулалтын яам. Хуучин тус яамны сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг дахин сайдад зүтгүүлж буй гэнэ. Хэдийгээр удирдаж байсан яамтай нь холбоотой асуудал шүүх дээр байгаа ч асуудал нь эцэслэгдэж шийдэгдээгүй. Хүн амын тал нь буюу сонгогчдын талаас илүү хувь нийслэл хотод төвлөрчихөөд буй энэ цаг үед Н.Энхбаяр улс төрийн стратегийн хувьд тун чухал яамыг авахаар санаархаж байгаа нь энэ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө биелэшгүй үлгэр домог гэгдэж иргэдийг үнэгүй орон сууцад бүртгэж байсан үйлдлийг Н.Энхбаяр лав “гал.зyyдаа” хийгээгүй. Бүх зүйл тооцоотой. Монголын нийт сонгогчдын тал нь хотод чихэлдчихсэн бараг 60-70 хувь нь байр орон сууцанд орно гэсэн мөрөөдөл, проблем хоёрыг зэрэгцүүлчихсэн амьдарч байна. Тиймээс энэ салбарыг аваад ажиллахдаа орон сууцжуулах асуудлаар залуучуудыг татаж чадвал дараагийн сонгуульд Н.Энхбаярт л хэрэгтэй. Мөн тус яам нь хамгийн төсөл хөтөлбөр, мөнгө санхүү эргэлддэг салбаруудын нэг билээ.

Уул уурхайн ТНБД-д УИХ-ын экс гишүүний хүргэн, одоогийн ЗГХЭГ-т удирдах ажил эрхэлдэг нэгэн залуу НЭРЛЭЖЭЭ

Төрийн нарийнуудын хувьд МАН яагаад ч энэ саналыг хүлээж авахгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд нь МАН-ын хувьд хамгийн том, хамгийн эрх мэдэлтэй, ач холбогдолтой хоёр яам. Засгийн газраас бэлтгэж буй бүх хуулийн төслүүд ХЗДХ-ын яамаар дамжина. Энд боловсруулна. Мөн энэ цаг үед эрх баригчдад хамгийн их хэрэг болоод буй хуулийн байгууллагуудыг бүхэлд нь энэ яам “баз.на”.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД-аар УИХ-ын нэгэн экс гишүүний хүргэн, одоогийн ЗГХЭГ-т удирдах ажил эрхэлдэг нэгэн залуугийн нэрийг Н.Энхбаяр дэвшүүлжээ. Н.Энхбаярын санал болгосон хүнийг эх сурвалжууд одоохондоо нууцалж өгөхийг хүссэн юм. ХЗДХ-ын яамны ТНБД-д тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяаныг томилуулна гэжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол мега төслүүдийг хөдөлгөдөг. Үйл ажиллагааг нь хянадаг жинхэнэ мөнгө, санхүү эргэлдсэн яам. Ер нь Монголд орж байгаа мөнгөний гол судсыг атгадаг тийм л ач холбогдолтой яам. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг улс төрийн хувьд стратегийн онц ач холбогдолтой яамдыг эрх баригчид МАХН-д хэзээ ч өгөхгүй. Энэ яамдад аль ч нам засаг барьсан үедээ сайдад нь бодлогын томилгоо, дэд сайд, ТНБД-д нь боловсон хүчний томилгоог хийдэг билээ.

Ингээд МАХН-ын нэхсэн “хуримын инж” МАН-д эхний удаад арай чангадав. Тэд гайхсандаа Н.Батшугарыг СХД-ын нөхөн сонгуульд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах байсныг xyдлаа шалтаг гаргаад өөрчлөөд хаячихсан. Нөхөн сонгууль ирэх намар болно. Уг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад Н.Батшугар зэрэг нөхдүүд солонгос хоолны “панчаан” аятай УИХ-д гараад ирэх боломжтой байсан юм. Гэхдээ асуудал ингээд дуусчихаагүй. МАН сонгуульд ялахыг хүсвэл Н.Энхбаяртай заавал ойлголцох шаардлагатай. Хэрвээ ойлголцож чадахгүй бол Н.Энхбаяр “босоо” Ганбаагаа сонгуульд сойчиход Х.Баттулга өнгөрсөн сонгууль шигээ жишигдээд гараад ирэх магадлалтай. Тиймээс МАН, МАХН хоёр заавал ойлголцоно. Өнөөдөр Н.Энхбаяр газрын өгсүүр талдаа байгаа тул МАН яалтчгүй буулт хийж зарим яам болон ТНБД нарын томилгоог өөрчлөөд дундын хувилбарыг заавал гаргана. Тэд ойлголцох нь цаг хугацааны л асуудал болов уу. Ерөнхийлөгчийн сонгууль дээр хэн сайн тооцоо хийж, саналаа хураана тэр хүн л ялалт байгуулна.

Г.Лхагваа

Эх сурвалж: ubn.mn     

https://ubn.mn/p/12286

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.