Дархлаажуулалтад хамрагдсан боловч халдвар авсан хүмүүсийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өглөө.
Тэрбээр ‘Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар 732 хүн буюу нийт вакцинд хамрагдагсдын 0,23 хувь нь вакцины нэгдүгээр тунг авсны дараа халдвар авсан. Энэ хүмүүсийн 60 гаруй хувь нь эхний тунг хийлгэснээс хойш эхний 14 хоногтоо халдвар авсан. Тиймээс вакцин хийлгээд халдвараас шууд хамгаалагдана гэж бодож болохгүй. Хоёр тун хийлгээд 14-21 хоногт өөрийгөө байнга хамгаалснаар дархлаа тогтоно’ хэмээн ярьсан юм.













