Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайханы гэргий МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ичинхорлоогийн аав ээж нь халдвар авсан тул ХӨСҮТ-рүү ороод тэр дороо ороод гарсан гэх мэдээлэл хэвлэлээр тарснаар олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Тэгвэл түүнийг танидаг мэддэг олны эрхмүүд ч мөн өөрсдийн үзэл бодлыг цахим хуудсандаа илэрхийлсэн. Түүний нэг бол МҮОНТ-ын нэвтрүүлэгч Б.Гантигмаа иинхүү бичжээ:
‘Тийм ёс зүйгүй хүн огт биш ээ манай Ихо!
Хууль дүрэм, ёс жаяг, дэг журмыг үлгэрлэн дагадаг юм шүү дээ, энэ ч Ихогийн минь зарчим, дадсан зүйл нь. Ээж ааваа гэх сэтгэл хэнд ч бий, энэ түүнийг буруутгах шалтгаан биш.
Түмний төлөө гэсэн сэтгэл л түүнд байдаг юм. Сайн мэддэгийн хувьд нууцгүй хэлэхэд ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ МАНАЙ ИХО МАШ ХҮНД БАЙГАА ХҮНИЙ ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДИЙГ НЬ УУЛЗУУЛАХ ХЭРЭГТЭЙ гээд эмч нарт уриалж хэлээд ухуулан сэнхрүүлээд сууж байгаа гэдэгт 100% итгэлтэй байна. (одоо журмын дагуу тусгаарлагдсан байгаа.)’ гэсэн байна.













