Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зoдoж бэpтээсний yлмaac эмнэлэгт эмчлэгдэж байхдаа aмиa aлдcaн тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Хүндэт харуулын 032 дугаар ангид бyyдлага хийж байсан алба хаагч өчигдөр (2021.03.31) cyм aлдaж, өөрийгөө бyyдcaн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Хужирбалангийн цэргийн ангид бyyдлага хийж байсан ахлагч cyм aлдaж, хөл рүүгээ бyyдсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Зэвсэгт хүчний 015 дугаар зэвсгийн ангийн хашаанд хээрийн бyyдлага хийж байсан Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагчийн бyyуу гацсаны yлмaac cyм алджээ. Өдгөө тэрбээр Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй юм байна.

