Нийслэлийн хэмжээнд kopoнaвиpycийн эсрэг вакцинжуулалтыг хийж буй эмч нарын эрх хөндөгдөж байгаа талаар мэдээлэл гараад буй. Тодруулбал, олон цагийн ажлын явцад хоол хүнс хомсдолтой байгаа асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр вакцинжуулалтын цэгүүд дээр ажиллаж арга хэмжээ авчээ. Эмч нарын хоол хүнсний асуудал нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 цэг дээр гарсан байна. Тиймээс энэ асуудалд алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын даргад үүрэг болгожээ.
Эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төвүүд хариуцаж байгаа аж. Тэгвэл уг асуудалд Эрүүл мэндийн сайд үүсээд байгаа хоол ундны асуудлыг газар дээр нь ийнхүү шийджээ.

100 төгрөгний аягаар будаатай хуурга идэж байсан эмнэлгийн ажилтнууд сайдынхаа буянаар хуушуур иджээ. Зүгээр ч үгүй байцааны салаттай. Олон цагийн ачаалалтай Эрүүл энхийн манаач нараа хамгийн түрүүн хамгаалах ёстой юмсан. Асуудал үүсэнгүүд эрхэм Сайдтан газар дээр нь асуудлыг шийджээ. Ниргэсэн хойш нь хашгирав гэдэг шиг Сайд маань эмнэлгийн ажилтнуудын өрөөнд орж гоё хоолны зургаар патиараа татуулав. Газар дээр нь шийддэг дарга бол хамгийн муу Менежер. Таны удирдлагын систем ажиллахгүй тул өөрөө гүйж очиж гал унтрааж байгаа нь гамшиг. Эмч нарын өрөөнд нөмрөг өмсчихгүй, захирсан уурласан шинжтэй зураг авахуулах нь таны имиж үү Сайдаа. Хэлбэр үзүүлэх нь 2 хуушуур, байцайны салатаар ажилчдаа хуурахгүй шүү. Энэ зурган дээрх биеийн хэлэмж бол сайдад дүн тавьчижээ.

