Нюанс хамтлагийн дуучин Д.Дүйнхэржавын хөрш нь БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.
Тодруулбал түүнийг ‘Гэртээ 15:00-20:00 цагийн хооронд өдөр бүр дууны бэлтгэл хийдэг. Энэ нь зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд зааснаар Орон сууцны дэвсгэр газар, талбайг зориулалтын бусаар ашиглаж, амгалан байдлыг алдагдуулж байна’ хэмээн үзсэн утга агуулга бүхий бичгийг түүнд өгсөн байна.
Албан ёсоор шүүхэд хандсан эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.
Энэ талаар дуучин Д.Дүйнхэржав өөрийн цахим хуудаснаа үйнхэржав өөрийн цахим хуудаснаа ‘Хаалгаа тогшоод нээтэл шинэ хөрш захиа өгч байна. Гэртээ дуулсан гэж шүүхэд дуудагдсан анхны дуучин болох вий дээ’ хэмээн бичжээ.


