УИХ-д, Нийслэлийн иргэдийн хуралд аль алинд нь цөөн суудал авсан ч сөрөг хүчний байрь сууринаас тоглолт хийж гэж оролддог нь гэм биш жам. Гэхдээ л улс оронд хүнд ноцтой байдал үүссэн энэ үед ХҮН намынхан цагаа ололгүй попорсон нь олон хүний эгдүүцлийг хүргээд байна. Улс төрийн шоу акц гэдэг нь арай өөр явдаг болохыг тэдэнд зөвлөмөөр санагдаад байгаа юм. Тэдний тооцооллоор энэ эгзэгтэй үед хотын даргыг буланд шахаж намын рейтингээ өсгөөд авья гэж ойлгож муйхарласан нь ёстой цагаа олсонгүй. Шударга ёс, ард түмнээ гэж л бодож ажиллаж байгаа бол одоо попордог, улстөрждөг цаг нь биш. Хүн намынхан ер нь хүн шиг байж чаддаг билүү. 
Хотын дарга маань ХҮН намынханд хандаж ёстой л нэг жинтэй үг хэлээд авлаа. Тэрээр ”Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна. Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Иймд үед ХҮН улстөржиж байгаад харамсаж байна. Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү. Хүн шиг байцгаамаар байна ХҮН-ынхаан” гэжээ.












