Өнөөдрөөс эхлэн нийслэлд бүх төрлийн барааны дэлгүүр, үсчин, гоо сайхны үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн ажиллуулж эхэллээ. Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас удирдамж болгосон заавар, зөвлөмжийг баримтлан ажиллах хэрэгтэй байна.

Учир нь цар тахлын нийслэл хөдөө орон нутгийн тархалт хумигдаагүй өдөрт 10-20 сэжигтэй тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Харин үйл ажиллагааг нь нээгээгүй 12 чиглэлийг танилцуулж байна. Халдвартын тархалтын байдлаас хамаарч хэдий болтол дорх газруудыг нээхгүй үлдээх нь одоогоор тодорхойгүй байна.













