www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭM-ийн сайд Т.Мөнхсайхан ноцтой алдаа гаргасан учраас хариуцлагаа хүлээж огцор

admin by admin
2021-01-20
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭM-ийн сайд Т.Мөнхсайхан ноцтой алдаа гаргасан учраас хариуцлагаа хүлээж огцор
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Амаржсан эхэд хатуу хандсан эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох уу? гэдэг асуудал өндөрөө аваад байна. Өөрөөр хэлбэл Өргөө амаржих газарт өчигдөр төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан асуудалтай холбоотойгоор өнгөрсөн шөнө Эрүүл мэндийн яамнаас шуурхай хурал зарлажээ.

Уг хурлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан харьяаллын дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцохыг хүсэж, албан тоот илгээсэн мэдээлэл байна. Улсын онцгой комисс боломжоороо ажиллаж байгааг бид бүхэн харж байна. Гэвч энэ мэт хүний эрх зөрчигдсөн ноцтой асуудал нийгэмд бухимдал үүсгээд багагүй хүмүүс цуглан жагсаал цуглаан дээрээ тулаад байна. Өмнө нь хөдөөнөөс хүнд өвчтэй хүн эмчилгээ хийлгэхээр нийслэл хотод ирсэн боловч PCR шинжилгээ өгөөгүй гэсэн шалтгаанаар тээврийн товчоогоор нэвтрүүлэхгүй байсаар эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Угтаа эрдэнэт хүний амь үрэгдээд байхад холбогдох албан тушаалтан шууд хариуцлага хүлээн огцрох ёстой атал НЭМГ-н дарга Төмөрбаатар өдийг болтол ажлаа хийсээр алдаа гаргасаар байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидгын үлгэрээр хариуцсан ажилдаа хайнга хандсан энэ мэт алдаанаас Монгол улсын засгийн газрын нэр хүнд унах хор уршигтай тул ерөнхий сайд энэ удаад дорвитой алхам хийж холбогдох хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх байх гэж иргэд харж байна.

Post Views: 637
Previous Post

Бaнkны хvv бyyрyyлax, бaнkинд oлoн нийтийн зүгээс хийх хараа хяналтыг сулруулахын тулд зориуд банкны эздийн зүгээс цахим халдлага хийж байна уу?

Next Post

Гэр хорооллын 210000 айл бүр хашаандаа мод таривал CAAPAЛ xoт мaaнь HOГOOH бoлнo

Next Post
Гэр хорооллын 210000 айл бүр хашаандаа мод таривал CAAPAЛ xoт мaaнь HOГOOH бoлнo

Гэр хорооллын 210000 айл бүр хашаандаа мод таривал CAAPAЛ xoт мaaнь HOГOOH бoлнo

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.