Цар тахлын xaлдвapын тapxaлт иxэccэнтэй холбоотойгоор гадаад орноос иргэдээ татан авчрах ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Гадаадад гацсан Монголчуудыг орхиж ниссэн карго онгоц 2 автобус дүүрэн хүн НУУЦААР тээвэрлэж ирсэн нь ийнхүү нотлогдлоо. Солоност гацсан олон иргэдийн тэмцэл дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Монгол улсын нийт иргэдийг хуурч мэхэлсэн ийм үйдлийг хэн санаачлан зохион байгуулав гэдэг нь сонирхолтой.

Гэтэл Солонгосын имэргейшнд баригдсан 22 монгол хүн өнгөрсөн ням гарагаас өлсгөлөн зарлаад байна. БНСУ ажиллаж амьдарч байгаа монголчууд эх орон руугаа буцах хүсэлтээ гараад удаж байна. Цар тахал монгол улсад гарсантай холбоотой тэдгээр иргэдийг татан авах ажлыг зогсоогоод байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн ням гараг буюу 2021.01.03 наас инчеоны имэргэйшнд баригдсан 9 хүний 7 нь, hwasong-ийн имэргейшинд хоригдож байгаа 15 хүн нийлээд 22 Монгол Улсын иргэн өлсгөлөн зарлажээ. Тэдний дунд бие муутай хүмүүс олон байгаа ч солонгосын тал нойрны эм л өгч байна. Яг л шоронд байгаагаас ялгарахгүй газраас монголчуудаа татан авахыг хүсч, гуйж элчингийн гадаа монголчууд жагсаж эхлээд байна. Жагсаж байгаа хүмүүс нэг хүний 800 мянган воныг монголын талд тушаасан ч 11 сарын турш хүлээсээр. Харин имэргейшнд хоригдож буй хүмүүст ‘бид нар ямар бариад хийчихсэн биш мэдэхгүй байна’ гэх хариултыг ЭЛЧИН САЙДЫН ЯАМ-аас өгөөд байгаа гэнэ.

Тэгвэл өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө БНСУ-аас ачаа тээврийн онгоц ‘Чингис хаан’ олон улсын онгоцны буудалд газардсан бөгөөд уг онгоцоор цөөн тооны монгол иргэдийг тээвэрлэж иржээ. Эдгээр иргэдийн дунд дипломат пасспорттай нэг иргэн багтсан нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал гадаад улс руу эмчлүүлэхээр явахад биеийн байдлыг нь хянаж, дагалдаж явсан эмч нар тус онгоцоор мөн эх орондоо ирсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Одоогоор эдгээр иргэдийг халдвар хамгааллын журмын дагуу шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа ажээ.













