Хүний биеийн хувьсал өдрөөс өдөрт бидэнд анзаарагдахгүйгээр алгуур явагдсаар буй. Гэхдээ технологийн хурдацтай хөгжлийг дагаж хүний биеийн эрхтнүүдийн хувьсал хурдасч, ойрын ирээдүйд нүдэнд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарах өндөр магадлалтай. Гэхдээ тэдгээр өөрчлөлтүүд хүний эрүүл мэндэд тэр бүр тустай байх эсэх нь эргэлзээтэй ажээ.
1. Хурууны хөдөлгөөн хязгаарлагдаж эхэлнэ

Өнөөгийн хүний гар нь мод үзүүрээс хялбархан атгаж, аливаа зүйлийг гэмтээхгүй, өөртөө аюулгүй байдлаар өргөх зэрэг олон давуу талыг хүнд олгодог. Гэвч гар утас болон компьютерийн хэрэглээний нөлөөгөөр ирээдүйд хүний гарын хурууны хөдөлгөөн хязгаарлагдаж эхлэх магадлалтай байна.
2. Чигчий хуруу богиносож, эрхий болон долоовор хуруу урт болно

Орчин цагт хөл болон гарны чигчий хуруу хүний үүслийн эхэн үед гүйцэтгэдэг байсан үүргээ нэгэнт гээж эхэлсэн билээ. Гутал өмсөх болсноор хөлийн чигчий хурууны хэмжээ жижигэрч эхэлсэн байдаг бол өдгөө технологийн хөгжлийг дагаж хүний аливаа зүйлийг атгах, зуурах хөдөлгөөн хумигдсан тул чигчий хуруу богиносох магадлал бий ажээ. Харин эсрэгээрээ гарны эрхий болон долоовор хуруу урт болох хандлагатай байна.
3. Тохой бүрэн хөдлөхөө больж, 90 хэмийн хөдөлгөөнтэй болно

Ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэн энэ үед хүний гар ихэвчлэн тохойгоороо түгжигдэж, илүү үйлдэл хийх явдал цөөрсөөр байгаа билээ. Тэгвэл энэ үзэгдэл дараагийн хэдэн зуун жил үргэлжилбэл тохойны хөдөлгөөн эрс хумигдах эрсдэлтэй ажээ. Зөвхөн гар утсаа өргөж нүүрэндээ ойртуулах хөдөлгөөн хийсээр үлэг гүрвэлийн урд сарвуу мэт богино гартай болох өдөр ч ирэхийг үгүйсгэх аргагүй.
4. Нүд цэнхэр туяа хүлээн авах чадамжгүй болно

Дэлгэцээс ялгарч буй туяаны нөлөөгөөр ирээдүйд хүний нүдэнд линз эсвэл зовхи мэт нүдийг хамгаалах давхарга бий болж цэнхэр туяаны долгионоос хамгаалагдах магадлалтай.
5. Хүзүүний хөдөлгөөн багасна

Хуруу болон тохойны нэгэн адил хүзүүгээ бүх тал руу хөдөлгөх хөдөлгөөн орчин цаг багасч, олон цагаас дэлгэц ширтэж хөдөлгөөнгүй суух болсноор хүзүүний хөдөлгөөн хумигдах талтай.
6. Хүзүү нуруу бөгтөр болно

Ажил, амьдралын хэв маяг суугаа байдалд шилжиж буй энэ цаг үед нуруу бөгтийж, мөр унжуу болох хандлага ажиглагдаж байгаа аж. Өдгөө нурууны муруйлтгүй, бөгтгөр биш хүн цөөрч эхлээд буй бол ойрын ирээдүйд тэгш нуруутай хүн нүдний гэм болох магадлалтай.
7. Хүний биеийн дундаж өндөр буурч, махлаг болно

Ямар нэгэн шалтгаангүйгээр хувьсал явагдана гэж үгүй. Харин хүний нурууны өндрийн хувьд ч амьдралын хэв маягтай нягт уялдаатай байдаг. Тухайлбал эрт цагт хүн төрөлхтөн модонд ургасан жимс ногоог авч идэх, араатан амьтдыг алсаас харж биеэ хамгаалах зэрэг үйлдлийг гүйцэтгэхийн тулд өндөр нуруутай, биерхүү байсан гэж үздэг.
Тэгвэл орчин цагт хүнд заналхийлэх араатан амьтан үгүй болж, хүнс олохын тулд өндөр модонд гарах шаардлагагүй болсон тул бидний биеийн дундаж өндөр мэдрэгдэхүйц буурах ажээ. Одоогоос 6 үеийн дараа бидний үр хойчисын биеийн өндөр хэдийн буурч, суугаа амьдралын хэв маягаас үүдэн махлаг болох хандлага ажиглагдаж байна.
https://www.caak.mn/post/view/264623













