• Latest
  • Trending
ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал

ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал

2023-11-28
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, April 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал

by admin
2023-11-28
in НИЙГЭМ
0
ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарт томоохон төсөл хөтөлбөр олноор хэрэгжиж буй өнөө үед захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, санхүүжүүлэгч, даатгагчдын хоорондын харилцаанд ФИДИК-ийн жишиг гэрээний дагуу гэрээ, хэлцэл байгуулагдах болсон. Фидикийн гэрээ байгуулахтай холбоотой гэрээний талуудад эрсдлийг хэрхэн хуваарилах, талуудын эрх, үүрэг хариуцлагыг хэрхэн оновчтой тодорхойлох, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх талаар захиалагч, хөрөнгө оруулагчид хуульчид хандан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах болсон. Манай “Өмгөөллийн Хаш энд Маргад партнерс” ХХН нь ФИДИК-ийн жишиг гэрээг ашиглан гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, гэрээг дүгнэх, жишиг гэрээг ашиглан байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх талаар хууль зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлэх чиглэлээр хуульчид мэргэшин ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд манай хуулийн нөхөрлөл “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9, 4 эгнээ бүхий нэгдүгээр зэрэглэлийн автозамын төсөл”, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой” нүүрсний орд газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт хүртэлх төмөр замын төсөл зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан. Иймд Фидикийн жишиг гэрээний зохицуулалт, түүнийг Монгол улсын хууль, тогтоомжтой харьцуулан товч нийтлэл хүргэж байна.

1. ФИДИК-ийн жишиг гэрээний тухай ойлголт

“Фидикийн жишиг гэрээ”-ний талаар ярихын өмнө ФИДИК /FIDIC/ буюу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн холбоо гэх олон улсын байгууллагын талаар товч мэдээлэл өгье. FIDIC гэдэг нь (Францаар “Federation international Des Ingenieurs-Conseils”) “Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн холбоо” гэх үгийн товчлол бөгөөд анх 1913 онд Бельги улсад байгуулагдсан олон улсын байгууллага юм. ФИДИК буюу Олон улсын Зөвлөх инженерүүдийн холбооноос аж үйлдвэр, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний  барилга байгууламж барихтай холбоотой харилцаанд загвар болон хэрэглэгддэг 10 төрлийн жишиг гэрээг боловсруулан гаргаж, тэдгээр жишиг гэрээг тогтмол шинэчлэх, сайжруулах зэргээр хөгжүүлж гарын авлага болгон 10 өнгийн номыг гаргадаг. Фидикээс боловсруулан гаргасан  жишиг гэрээ дараах төрөлтэй байдаг.

  1. Газар шорооны ажилд зориулан боловсруулсан-Хөх ном (The Blue Book 2006, 2016)
  2. Хялбаршуулсан загвар буюу-Ногоон ном (The Green Book 1999, 2021),
  3. Олон улсын Хөгжлийн банкинд зориулан боловсруулсан-Ягаан ном (The Pink Book 2010),
  4. Барилга угсралтын ажилд зориулан боловсруулсан-Улаан ном (The Red Book 1957, 2017),
  5. DBO загварын концесст зориулан боловсруулсан-Алтлаг ном (The Gold Book 2008),
  6. DB загварын концесст зориулан боловсруулсан-Шар ном (The Yellow Book 1963,2017),
  7. Түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээ буюу -Мөнгөлөг ном (The Silver Book 1999, 2017)
  8. Зураг төсөл боловсруулах болон түлхүүр гардуулах гэрээний загвар-Улбар шар ном (The Orange Book 1995)
  9. Үйлчлүүлэгч, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх жишиг гэрээ-Цагаан ном (The White Book 1990, 2017)
  10. Газар доорх ажил гүйцэтгэх гэрээ-Эмералд ном (The Emerald Book 2019)

Уг жишиг гэрээнүүдээс төсөл хэрэгжүүлэгч нь өөрт тохирох загварыг төслийн цар хүрээ, санхүүжилт, зураг төсөл боловсруулах этгээдээс хамаарч аль нэг төрлийг нь сонгон хэрэглэдэг. Эдгээр гэрээг  Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэр томъёоны тайлбарт “түлхүүр гардуулах гэрээ”, “зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажил” гэж тодорхойлж өгсөн байна.

2. ФИДИК жишиг гэрээн дахь үнэ тогтоох аргачлал

Ажил гүйцэтгэх харилцаанд ажлын үр дүнг аливаа доголдолгүй, гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн эсэхийг шалган тогтоож, гэрээний үүргийг бүрэн биелүүлэн хүлээн авах нь талуудын туйлын зорилго байдаг. Ийнхүү ажил хүлээн авах харилцааг ФИДИК-ийн жишиг гэрээгээр нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд талуудад эрсдэлийг тэнцвэржүүлсэн байдгаараа онцлогтой. ФИДИК-ийн жишиг гэрээг хэрэглэж гэрээ байгуулахдаа талууд Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах шаардлагатай байдаг бөгөөд ингэхдээ эрсдэл хуваарилалт, үнэ тогтоох болон төлбөр төлөх, ажил хүлээн авах зэрэгт илүү анхаарах шаардлагатай байдаг. ФИДИК-ийн жишиг гэрээнд үнэ тогтоох LUMP SUM, UNIT PRICE, COST-REIMBURSABLE зэрэг аргуудыг түлхүү ашигладаг. Тус аргуудаас LUMP SUM болон UNIT PRICE арга нь гэрээ байгуулах үед урьдчилан тохиролцож гэрээний үнийг тогтоодог.

Нягтлан бодох бүртгэлийн стандартаар гэрээний дагуу бий болсон хөрөнгийн өртгийг худалдан авсан үнэ, эсвэл бариулсан өртөг буюу төсөвт ажилд заасан нэгжийн үнээр хэмждэг. Харин LUMP SUM аргын онцлог нь нэгжийн өртөг гэж байхгүй бөгөөд зөвхөн нийт үнэ, ажлын тоо хэмжээ өгөгдсөн байдаг. Тус аргын хувьд нэгжийн үнэ өгөгдөөгүй байдаг тул ажлын гүйцэтгэлийг хэмжих боломжгүй хэдий ч талууд анхнаасаа ажлын хувийн жинг тохирсон тохиолдолд хөрөнгө тус бүрийн өртгийг хэмжих боломж олгодог. Энэ тохиолдолд нийт үнийг нийт хувийн жинд хуваавал хувийн жингийн нэгжид ногдох үнийн дүн гэх ойлголт үүсэх ба хөрөнгө тус бүрийг ангилсны дараа тухайн хөрөнгийн өртгийг гаргадаг. Ингэснээрээ гэрээний дагуу бий болсон тоног төхөөрөмж, хөрөнгийг өртөгжүүлэн бүртгэх боломжтой болно.

Монгол улсын иргэний хуульд гүйцэтгэсэн ажлын хөлс, хөлс төлөх арга, журам хугацааг талууд харилцан тохиролцдог. Түүнчлэн барилгын ажлын тухайд барилгын төсөв зохиох дүрэм, норм, барилгын үнэ бүрдлийн дүрэм зэрэг эрх бүхий байгууллагын баталсан журмын хүрээнд гэрээний үнийг практикт тогтоодог. Иймд, ФИДИК-ийн гэрээг ашиглан гэрээний үнийг тогтоох бол дээрх дурдсан аргын дагуу Монгол улсын хууль тогтоомжид заасан дүрэм журмын хүрээнд боловсруулах шаардлагатай.

3. ФИДИК-ийн жишиг гэрээ дэх ажил хүлээн авах зохицуулалт

ФИДИК-ийн гэрээнд ажил хүлээн авахдаа гэрээнд заасан туршилт амжилттай болж, Гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасан шаардлага хангасан байдлаар, гэрээгээр тохиролцсон хугацаанд дуусган Захиалагчид хүлээлгэн өгөх, Захиалагч тохиролцсон хөлсийг төлж, гэрээнд заасан ажил хүлээн авах гэрчилгээг олгох үүрэгтэй байхаар зохицуулсан байдаг.

ФИДИК-ийн гэрээнд ажлыг хүлээн авах гэх ойлголт нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд Төрийн эрх бүхий байгууллагаас ажлыг хүлээн авах ойлголттой ижил байдаг. Өөрөөр хэлбэл ФИДИК-ийн гэрээнд заасан ажил хүлээн авах гэрчилгээ нь Монгол улсын нөхцөлд Ажил хүлээлцсэн акт-ын тухай ойлголт юм. Манай орны хувьд ажил хүлээлцэх актыг ихэвчлэн комисс томилох байдлаар хийдэг бол үзлэг шалгалтыг мэргэжлийн инженерүүд хийдэг жишигтэй. Түүнчлэн Захиалагч нь Гүйцэтгэгчээс дан ажил хүлээн авахаас гадна баримт бичгийг давхар хүлээн авдаг. Ийнхүү тус баримт бичиг нь төрийн байгууллагад ажил хүлээлгэн өгөх үед шаардагддаг тул талууд анх гэрээ байгуулах үедээ тохиролцож шийдсэн байх шаардлагатай.

Ажлыг Захиалагч хүлээн авснаар түүний үр шимийг хүртэх бөгөөд түүнтэй уялдуулан ажлын арчилгаа засварыг ч мөн хариуцдаг. Харин ажил хүлээн авснаас хойш доголдол мэдэгдэх хугацаа тоологддог бөгөөд тус хугацаанд доголдол илэрсэн тохиолдолд гүйцэтгэгч өөрийн зардлаар засаж, засварлах арга хэмжээ авдаг. Монгол Улсын Барилгын тухай хууль тогтоомжоор тус хугацаа нь 1+3 жил байдаг бол ФИДИК-ийн гэрээнд 1 жил байхаар заасан байдаг. Мөн ажлын гүйцэтгэлийн явцын туршилт улаан ном олон тооны туршилтыг хийж гүйцэтгэдэг, шар болон саарал ном харьцангуй бага тооны хялбар туршилтыг хийж гүйцэтгэж, ажил хүлээн авах туршилтыг улаан ном харьцангуй хялбар байдаг бол шар, саарал номын хувьд нарийвчилсан цогц туршилтыг хийж гүйцэтгэснээр хүлээн авдаг байна.

4.ФИДИК-ийн жишиг гэрээн дэх маргаан шийдвэрлэх арга

ФИДИК-ийн гэрээний оролцогч талууд захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, санхүүжүүлэгч зэрэг олон субъект оролцдог тул оролцогчид санал зөрөлдөх, маргаан үүсэж болно. Иймд талууд байгуулж буй гэрээндээ маргаанаа хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тусгаж өгөх, тусгаагүй бол ердийн харьяаллын шүүхэд хандах шаардлагатай болно. Фидик-ийн жишиг гэрээнд маргаан шийдвэрлэхтэй холбоотой дараах аргууд бий. Үүнд: Маргаанаас зайлсхийх, шийдвэрлэх зөвлөл, Эвийн журмаар хэлэлцэн тохирох (Талуудын бүрэн эрхт төлөөлөгчид шууд хэлэлцээ хийх, Эвлэрүүлэн зуучлал, Экспертийн дүгнэлт шийдвэр гаргуулах зэрэг), Арбитр гэсэн хувилбаруудыг санал болгодог. Иймд талууд гэрээнд маргаан шийдвэрлэх журмаа нарийвчлан тохиролцож тусгасан байх хэрэгтэй юм.

Манай улсын хувьд ФИДИК-ээс гаргасан жишиг гэрээг ашиглах хандлага жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэдий ч дотоодын хууль, тогтоомжид ФИДИК-ийн загвар гэрээнд агуулагдсан зохицуулалт, заншил, үнэт зарчмууд бүрэн тусгагдаагүйгээс загвар гэрээг дотоодын хууль тогтоомжтой уялдуулан хэрэглэхэд зарим бэрхшээл үүсдэг, цаашид холбогдох хуулиудад ФИДИК-ийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон заншлыг хэрэглэх боломжийг нээж өгөх шаардлага зүй ёсоор гарч байна.

Өмгөөллийн “Хаш энд Маргад партнерс” ХХН-ийн

Өмгөөлөгч, Ахлах хуульч Б.Оюунзул

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.