• Latest
  • Trending
Ж.Цолмон: Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг анги ахих тусам агуулгыг нь улам нарийвчилж тусгах ёстой

Ж.Цолмон: Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг анги ахих тусам агуулгыг нь улам нарийвчилж тусгах ёстой

2023-09-07
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, April 29, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ж.Цолмон: Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг анги ахих тусам агуулгыг нь улам нарийвчилж тусгах ёстой

by admin
2023-09-07
in НИЙГЭМ
0
Ж.Цолмон: Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг анги ахих тусам агуулгыг нь улам нарийвчилж тусгах ёстой

Хичээлийн шинэ жил эхэлж буйг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт байдаг Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн үр өгөөжийн талаар АШУ-ы доктор, профессор Ж.Цолмонгоос тодрууллаа.

-Та саяханы нэгэн нийтлэлдээ “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол бол эдийн засагт оруулах хувь том нэмэр” гэсэн сэдвийг хөндсөн байсан. Эрүүл мэндийн салбарын хүний хувьд эрүүл мэндийн боловсрол бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгцээ шаардлагатай зүйл мөн үү гэдэг дээр байр сууриа илэрхийлээч?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-Мөн гэж хариулах байна. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэж ярьдаг. Их зохиолч, дорнын их яруу найрагч Д.Нацагдорж:

Жаргалан, жаргалан жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний доторх нэгэн жаргалан

Эрүүл мэндийн чухам жаргалан гэж шүлэглэсэн байдаг.

Би сургуульд байхдаа огторгуйн огтлолцол гээд тоо боддог байдаг байсан, Тэр лав миний амьдрал хэзээ ч хэрэг болж байгаагүй. Харин эрүүл мэндийн боловсролыг хүүхэд бүрт багаас нь сайн олгож чадвал насан туршдаа өдөр бүр үр дүнг нь хүртэж байх болно.

Өнөөгийн нийгэм хүндээ ээлгүй байгаа нь нийгмийг бүрдүүлж буй хувь хүний хүмүүжил, боловсрол, ёс зүйн байдал доройтож байгаатай холбоотой.  Эрүүл мэндийн боловсрол, эзэмшсэн дадал, туршлага нь хүний нийгэмд эзлэх байр суурийг үнэ цэнтэй болгож, ирээдүйн сайн сайханд хүргэдэг. Хамгийн гол нь сэтгэцийн эрүүл мэнд сайн байснаар амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлж, стресст орохгүй байхын тулд өөрийгөө удирдан залж, амьдралаас сэтгэл ханамж авч чаддаг. Мөн нийгэмдээ идэвхтэй, хэрэгтэй хүн байх боломжийг бий болгоход чухал ач холбогдолтой.

Тиймээс багаас нь эрүүл мэндийн боловсролыг нийтэд олгох нь манай засгийн газрын нэн тэргүүний үүрэг юм.

-Эрүүл мэндийн боловсролыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж заах ёстой байх, тийм үү?

-2012 онд Шинэчлэлийн Засгийн газар “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг боловсруулан гаргахдаа хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг чухалчилсан.

Өнөөдөр монгол хүүхдүүд эрүүл байна уу гэж үзэхээр эрсдэлт зан үйл ихтэй, өсвөр насныхны архидалт, мансуурал газар авсан, мөн өсвөр насны охид хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, халдварт өвчинд өртөх явдал түгээмэл байгааг судалгаанууд харуулдаг

Биологийн хичээл дээр хүний биеийн бүтэц, бодис, бэлэг эрхтэний тогтолцоо, үр тогтолт гэх мэт чухал сэдвүүдийг суралцахуйн удирдамжид тусгаж өгсөн байдаг ч биеийн тамир болон дасгал хөдөлгөөн хичээлийн агуулгад хувцас, орчны эрүүл ахуй, зөв зохистой хооллолт, мөн гимнастикийн эрүүл мэнд, спорт хувцасны эрүүл ахуй, таргалалт гэх мэт агуулгыг тусгах ёстой. Түүнчлэн анхны тусламж, өөрийн эрүүл мэнддээ анхаарах, галбираа зохицуулах гэх мэт анги ахих тусам сэдвүүдийг улам нарийвчлан тусгаж өгөх шаардлагатай.

-Та сая хэлэхдээ, анги ахих тусам улам нарийвчлан заах хөтөлбөрийг тусгаж өгөх тухай ярьлаа. Тэгэхээр эрүүл мэндийн сургалтыг хүний оюуны болон биологийн хөгжлийн үе шатуудтай уялдуулан заах ёстой гэж ойлгож болох уу?

-Хүний хөгжлийг ерөнхийлөн дараах дөрвөн үе шатаар авч үздэг. Үүнд:

0-6 нас ээжийн хамаарал – энэ үед нялх, балчир учир түүнд эхийн цагаан сүү хэрэгтэй, эхийн ялдам эхрийлэл, зөөлөн уянгалаг дуу хоолой хэрэгтэй байдаг үе.

7-14 насны хүүхэд аавын хамааралд очдог. Гэрт нь ээжээс өөр нэг хүн байгааг анзаарч эхэлдэг үе. Баргил дуу хоолойтой, бие бялдар нь хатуу булчинлаг, хүчтэй, өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн эр зоригийг хурцлахад оролцоотой байх тэр хүн буюу аав нь.

15-18 насны хүүхдийг хожуу өсвөр үе гэж ангилдаг. Ээж хүн, эмэгтэй хүн, аав хүн, эрэгтэй хүн гэж хэн бэ гэдгийг мэдэрч, тэднээс сурч өссөн хүүхэд одоо нийгмийн хамаарлын үе уруу шилжиж байна. Энэ үедээ гэртээ байх нь багасна, анги, хамт олон, найз нөхөд төвтэй болж, нийгэмтэй танилцах үе уруу ордог.

19-21 насыг соёлын хамаарлын үе гэж ангилдаг бөгөөд энэ үедээ төрөл бүрийн соёлтой танилцдаг. Хэн нэгний фэн болох, дуурайх хандлага өндөр болж эхэлдэг гэсэн үг. Ингээд бие хүн буюу бие махбодь, физилоги, сэтгэл зүйн хувьд бие даасан насанд хүрсэн хүн болдог. Учир нь тэд эмэгтэй хүн ямар байдгийг, эрэгтэй хүн ямар байдгийг, нийгмийн хамаарал ямар байдгийг, соёл гэж юу байдгийг мэдэрч, ойлгож, хүлээн авсан.

Ингэж нас, сэтгэлзүй, сонирхол, бие махбодын хөгжил зэргийг дээрхийн адил хуваан ангилж авч үзээд, түүн дээрээ тулгуурлан эрүүл мэндийн боловсролыг сэтгэлзүйн шинжлэх ухаантай уялдуулан, аль үед нь хэрхэн үр өгөөжтэй зааж сургах тухай ярих нь зүйтэй.

-Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжил хүсье.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.