www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

“Боловсрол судлаачдын холбоо” ТББ-ын захирал Д.Нямаа нь залилангийн хэргээр 10 жилийн ял авч байжээ

admin by admin
2023-05-30
in ГЭМТ ХЭРЭГ, НИЙГЭМ
0
“Боловсрол судлаачдын холбоо” ТББ-ын захирал Д.Нямаа нь залилангийн хэргээр 10 жилийн ял авч байжээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

“GS25”-ийн худалдагчтай зүй бус харилцаж, биед нь халдсан бичлэг нь цацагдаад буй Дорлигийн Нямаа нь залилангийн хэргээр 10 жилийн ял авч, жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх Улсын дээд шүүхийн шийдвэр 2013 оны зургадугаар сарын 28-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Д.Нямааг  бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах хэргээр 10 жил нэг сарын хугацаатайгаар хорих ялаар, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох заалтаар хоёр жилийн хугацаатайгаар хорих ялаар шийтгэжээ.

Тэрбээр диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат зэргийг хуурамчаар үйлдэн 23 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонсож байсан аж. Тодруулбал, эд мөрийн баримтаар Д.Нямаагаас 18 мэргэжлийн диплом, 27 мэргэжлийн үнэмлэх, 31 ширхэг сертификат, хичээлийн материал, гарын авлага, хичээлийн дэвтэр, магистрийн дипломын ажил, Миний багшийн ном, кассын ордер /24-40 гэж дугаарласан/, Спирт бал бурам ХХК гэсэн бичигтэй хөх дэвтэр зэргийг хураан авч байжээ.

Түүний цагдан хоригдсон 474 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцсон учир Д.Нямаа нь саяхан суллагдсан байна.

Тэрбээр “Монголын боловсрол судлаачдын шинэ холбоо” НҮТББ-ыг 2018 онд байгуулжээ.Үйл ажиллагааны чиглэлээ боловсрол, нийгмийн салбарт хийж буй шинэчлэлт, өөрчлөлтийг бүх талаар дэмжин хөгжүүлэх, сургалт судалгаа, хийхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх хэмээн тодорхойлсон байна.

ivoice.mn

Post Views: 10,891
Previous Post

Г.Түвдэндорж: Хөрөнгө оруулагчдад лимит тогтоохгүй

Next Post

Шоронд мэндэлсэн охин Харвардын их сургуульд элсэн оржээ

Next Post
Шоронд мэндэлсэн охин Харвардын их сургуульд элсэн оржээ

Шоронд мэндэлсэн охин Харвардын их сургуульд элсэн оржээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.