Дэлхийг ганцаараа туулсан гэгддэг “Монгол бадарчин” Ж.Золбаяр сүүлийн үед xap tamxины хэрэгт орооцолдох болсон. Тэгвэл түүний үнэн төрхийг эхнэр нь хэвлэлд ярьж, олон түмэнд илчилжээ.
Тэрбээр “xap tamxины асуудалтай, надаас салаад ердөө 14 хоносон ч надтай ижилхэн нэртэй эмэгтэйтэй хамт амьдарч байна. Хамт амьдрах хугацаандаа зодуулж, маш их доромжлол амссан” “Амайг өвдсөн цагаас нь хойш бид 2 хамт байдаг байсан. Над руу чат бичдэг байхад нь би эхэндээ тоодоггүй байсан.
Гэтэл хүнд өвчтэй, өнөө маргаашгүй гэхээр нь өрөвдсөндөө ч юм уу чатны хариуг нь өгдөг байсан. Ингээд нэг удаа уулзая гэхээр нь амьдрах итгэлийг нь бөхөөгөөд яах вэ гээд уулзсан. Түүнээс хойш дотносож хамтдаа амьдарч эхэлсэн. Би түүнтэй амьдрахаасаа өмнө шүдэнз зурж үзээгүй, монгол гэрт хонож үзээгүй байсан. Гал түлж, усанд явж, өвчтэй хүн асарч ирсэн. Гэвч би энэ амьдалд гутарч үзээгүй. Маш олон удаа тэвчиж ирсэн. Нэг өдөр санамсаргүйгээр нөхрийнхөө чатыг үзсэн. Амай утсаа ч надад хүргэдэггүй. Комьютер дээр чатаа нээгээд орхисон байхад нь сонирхол төрөөд үзэхэд бага насны хүүхдийг бэл.гийн хү.чир.хий.лэ.лд уруу та.тдаг гэмээр зүйлс байсан.
Муухай чатууд байсан. Тухайн үед гайхаад асуухад намайг буруутгаад дууссан. Түүнээс хойш миний сэтгэлд бага сэв суусан. Өмнө нь дуугүй гэрээ цэвэрлээд, хоолоо хийгээд явдаг л байсан. Хамтдаа гэрээ цэвэрлэе, ингэе гэхэд “Энэ эмэгтэй хүний ажил” гээд халгаадаггүй байсан. Бидний асуудал “Насанд хүрээгүй хүүхдийн асуудал, эмэгтэйчүүдийн асуудал, д.о.н” гэх зүйлс байсан. Жаахан охидын стори харчихаад ямар халуухан юм бэ гэх зэргээр бичдэг байсан.
Тэр бүрт миний шарх сэдрээд хэрүүл болдог байсан. Би жирэмсэн байхдаа “Аав нь насанд хүрээгүй хүүхэд оролддог гэхээр би охинтой болмооргүй байна” гэж гомдоод уйлаад хэлж байсан. Би хүүхдийг чинь очоод шатаана гэж сүрдүүлсэн чат 1 сарыг хүртэл ирсэн. Гэтэл 12-р ангийн сурагчтай номын баяр дээр танилцсан гэж хэлсэн. Өмнө нь хүүхний асуудалтай байсан ч засарсан, гайгүй болсон байсан. Намайг төрснөөс хойш дахиад хүүхний асуудал гаргаад, гэнэт гар хүрдэг болоод, өөр хүн шиг болсон.
Өмнө нь ямар хүн байснаа надаас нуудаг байсан юм уу. 11-р сараас хойш надад гар хүрч эхэлсэн. Тухайн үед цагдаад өргөдөл өгсөн ч ханилсан ханиа цагдаад аваачаад яах вэ гээд өргөдлөө буцааж байсан. Би хүүг нь өвчтэй, ядуу үед нь орхиж яваагүй. Ээжид нь би “хүү чинь насанд хүрээгүй хүүхэдтэй орооцолдоод байна” гэхэд намайг ойлгоогүй. Харин ч хүүгээ өмөөрөөд “Мэдрэл хүүхнээ шар хаданд үзүүл” гэж хэлсэн. Анх бэр болж ирсэн цагт надаар машинаа угаалгаж байсан. Бүхий л зүйлс дээр намайг гэрийн үйлчлэгч шигээ санаж, харьцаж байна. Хүү нь xap tamxины хэргээр шалгагдаж байхад хүртэл “Тэр хүүхнээс болж миний хүү ийм байдалд хүрсэн” гэж цагдаад хэлж байна.
Ер нь л энэ насанд хүрээгүй хүүхдийн асуудал эртнээс эхэлсэн юм билээ. Надтай байхдаа харьцангуй засраад байсан юм шиг санагдсан. Миний хүссэн ганц зүйл нь Амай надаас уучлаарай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлээсэй гэж хэлсэн. Миний ажигласнаар сүүлийн үед маш их уусан. Зогсоо зайгүй уусан. Тухайн үед нь би хэлж л байсан. Энэ байдал чинь арай хэтэрлээ гэж байсан. Тухайн үед өвчнөө намдаах гэж хэрэглэдэг гэж хэлж байсан. Том хүү нь xap tamxи татаад нэг сар саатуулагдаад, гарч ирэхэд ээж нь хүүдээ машин авч өгч байсан. Миний хүү зовсон гээд. Би зодуулаад, ухаан орохдоо нөхрийнхөө харцыг хараад “Охиныхоо нүдэн дээр үхэж байгаа юм байна” гэж бодсон.
Тухайн үед цагдаа дуудсан. Би хамт байх хугацаандаа хамгийн үнэнч, сайн хань байсан. Хамгийн итгэж найддаг хүндээ араараа тавиулахад хорвоо тэр хэвээрээ миний эсрэг болсон мэт санагдаж байна. Хүүхдээ аваад үсрээд үхье гэж ч бодож үзсэн. Надаас салаад 14 хоносон ч надтай ижилхэн нэртэй өөр эмэгтэйтэй болсон байсан. Амайгийн ах нь эхнэр 3 хүүхэдтэй ч бас л адилхан хүүхний асуудалтай. Намайг ч оролдож байсан. Би түүнийг нь нөхөртөө хэлэхэд “Эрэгтэй хүн бүр 40 насандаа ийм байдаг” л гэж хэлсэн. Цохиж болох газруудыг цохиж, боо.милж намайг зод.дог бай.сан” гэв.













