Р.Чойномын зээ охин О.Энх-Учрал. Дархан хотоос УБ-т ирж “Индра” институдэд суралцангаа сургуулийнхаа цэвэрлэгчээр ажилладаг. Өвөрмөц имиджтэй, бас ухаалаг охин.
“Би ер нь амьдралаас, эргэн тойрноосоо гоё сайхныг мэдэрч амьдрахыг хүсдэг. Ажил хийгээд л эргэн тойрноо ч анзаардаггүй, яарсан хүн болохоос эмээдэг. Сургуулиа цэвэрлэж мөнгө олж, өдий зэрэгтээ өсгөсөн аав ээждээ туслах нь харин ч бахархалтай байсан” хэмээн ярина.

О.Энх-Учрал анхны цалингаа аваад өөрийгөө шагнаж амттан авч, бас Дархан хотод байгаа аав, ээж хоёртоо мөнгө явуулжээ. Аав, ээж маань намайг тусад ороод том болж байна даа гэж магтсан хэмээн ярина.
Өөрийгөө би өөрөө л хайрлахгүй бол хэн ч хайрлахгүй. Өөртөө хайртай байснаар би өөртөө итгэлтэй болж, хүмүүсийн бодол, үгэнд гомддоггүй болсон гэж ухаалаг ярина. О.Энх-Учрал өвөөгийнхөө зурах авьяасыг өвлөж, график дизайнераар суралцдаг.
Мэдээллийн эх сурвалж: Mishka Narangerel













