Б.Цэцэг: “Алив тамхилая, б00вн00c нь vнэрлэе, oнжuruuйг нь vнсье гэдэггүй билүү? Энэ бас д0p0мжл0л, хүч-хийлэл raж д0н уу? Тийм юм бол бид бүгд raжд0нтон юм бишүү? 90 гарсан хүнийг элдэвлээд суудаг айхтар болжээ хүмүүс чинь ах захгүй, эрээ цээргүй амны алдас үйлддэг болж.
Гайхмаар нь хэдэн англи үг холбоод гүүгл ахаасаа ч олоод мэдчих энгийн зүйлийг өрөвдөлтэй нь аргагүй цэцэрхэж, ихэрхэж д0p0мжл0ж суугаа харагдах юм. Тийм л айхтар хэл ус сурсан юм бол хэдэн үг холбоод Төвөдүүдийн есдүгээр зуунаас уламжлагдсан мэндчилэх өв соёлыг олоод уншаадхаач!
Ойлгож ч чадах тархины багтаажгүй амнаасаа гаргасан хий болгон нь турхиралт, үзэн ядалт хийдэг сэтгүүлч бүсгүй тархиа нэг цэнэглэнэ үү! Аминд нь тулахаар арц хүж бариад суудаг байж амны алдас яасан айхтар хийнэ вэ? Номын дуу сонсдоггүй юм шиг бүү аяглаж, маягла! Үхлээ хүрэхээр хонхны дуу бүү сонсоорой, үйлээн цайхаар өвдөглөж битгий сүслээрэй!
Үгүйдэж хоосрохдоо өрөвдөлтэй нь аргагүй бүү даллаарай! Өвдөж зовохдоо өдөр, судар бүү хараарай! Vxcэн нэгнийхээ араас зул бүү өргөөрэй! Үс үргээх ёслол бүү хийгээрэй! Үгүйлэн санаж байна гээд буян бүү үйлдээрэй! Өөрөөсөө өөрийг үзэж чадахгүй, өрөөлийн сайныг харах зүрхгүй, vxэxrүй юм шиг тэрслэх чинь тэнгэрийн таалал лав биш байх шүү!!!
Айх зүрхгүй амны алдас үйлдэж суухдаа, Атгаалжин санаа өвөртөлж хэнхэглэж байгааг чинь хэн ч мэдчихнэ! Бурхан бүгдийг ялгахгүй хайрладаг юм…гэвч хайр, энэрэл, хүндлэл зохихгүй хүнийг хүлээн зөвшөөрөх нигүүлсэхүй түүнд байдаг юм! Сэтгүүлч мэргэжил соён гэгээрүүлдэг болохоос биш СОХОЛЖ, бусдын шашинг үгүйсгэж тамалдаггүй юм дүнкүү минь!” гэв.













