• Latest
  • Trending
Амай буюу Ж.Золбаяр түүнийг биеэ авч явах чадваргүй гудамжинд байхад нь олж тогтоосон гэх мэдээлэлд мэдэгдэл хийлээ

Амай буюу Ж.Золбаяр түүнийг биеэ авч явах чадваргүй гудамжинд байхад нь олж тогтоосон гэх мэдээлэлд мэдэгдэл хийлээ

2023-04-11
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 30, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Амай буюу Ж.Золбаяр түүнийг биеэ авч явах чадваргүй гудамжинд байхад нь олж тогтоосон гэх мэдээлэлд мэдэгдэл хийлээ

by admin
2023-04-11
in НИЙГЭМ
0
Амай буюу Ж.Золбаяр түүнийг биеэ авч явах чадваргүй гудамжинд байхад нь олж тогтоосон гэх мэдээлэлд мэдэгдэл хийлээ

Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр сүүлийн үед x.a.p.m.a.м.х.и хэрэглэсэн гэгдэж, олны анхаарлыг татлаа. 80 гаруй орноор аялж, зургаан боть ном бичсэний ард тэр бөөрний дутагдлаар оношлогдож, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон нь гурван жилийн өмнө. Чимээ имээгүй байснаа гэнэт л хэрэгт холбогдон, алдаж онож яваа мэт дүр зураг үүссэнд нь түүн рүү бичиж, “Дахиад нэг ярилцах уу. Өөрийгөө уудлах уу” гэлээ. Тэр зөвшөөрөв.

Үе үе яригдаж л байдаг мөнөөх “өвс”-ийг хуулиар зөвшөөрөх нь зөв гэх, мөн хэрэв шүүх дээр ялагдвал Амай өөрийн aмийr e.r.v.v.mrэнэ хэмээсэн зэрэг агуулгуудаар ярилцлага өрнөсөн учраас уншигчийг өөрийн оюунаар шүүн тунгаахыг хүсэж байна. Надаас THC бодис илэрснийг хүлээн зөвшөөрнө, харин LSD илрээгүй

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-Бид гурван жилийн өмнө, таныг бөөр солиулах хагалгаанд орсны дараахан ярилцаж байлаа. Юутай ч, таны бие давгүй юү? -Амны билгээс ашдын билэг. Сайн гэж хэлнэ. Бодит байдалд хүнд байгаа. Хүмүүс намайг зөвхөн бөөрний дутагдалд орсон гэж боддог, тийм биш. Миний бие маш хүнд ачааллыг олон жил авсан. Тиймд одоогийн байдлаар зүрхний хавхлага хаагдахаа болих эрсдэлтэй нүүр тулж байна. Өдөрт 10-15 эм тогтмол ууж буй, үүнээс болж ходоод өвчиллөө. Олон жил хоолтой хоолгүй, даарч хөрж явсан тул бие байнга л өвдөж байна. Өвчин намдаагч тогтмол ууж буй. Хүнд цүнх үргэлж үүрснээс болж нуруу тасрах шахна. Дэлхий даяарх 8 тэрбум хүн дундаас хамгийн их оюуны ачаалал авсан тул сэтгэл санаа, нойргүйдлийн хүнд давааг давж явна.

-Хүн бүр л тантай уулзаад, хамгийн эхэнд “Бие нь сайн уу” гэж асуудаг байх. Энэ асуулт хүнд тусдаг уу, сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авдаг вэ? -Монгол эр хүн учраас яаж ч өвдөж байсан тэр бүрээ ярьж, мэдэгдүүлээд баймааргүй. Юу ч болоогүй юм шиг царайлна л даа. “Бие сайн уу” гэж асуувал мэдээж “Сайн” л гэж хэлнэ. Харин ийм, тийм асуудалтай явна гэж тэр бүрийг тоочих дургүй. Асуувал нь баярладаг.

-Цаг гаргаж ярилцлагын саналыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн өдрүүдэд хачирхалтай мэдээллүүд их явлаа. Ер нь хэвлэлд ярилцлага өгч, өөрийгөө нээх шаардлага хэр байв? -Хоёр долоо хоног гаруй хугацаанд маш хүнд байлаа. Хүмүүстэй уулзаж, ярилцаж чадахгүй ч боллоо. Хүнд хэцүү бодлууд тархинд орж ирсэн, одоо ч хэвээр байна.

-Тэр бүгдийг эхнээс нь тодруулаад явчих уу. Эхлээд таныг х.а.0р т.а.м.х.и. хэрэглэж байгаад с.а.а.т.у.у.л.а.г.д.с.а.н гэсэн? -Гуравдугаар сарын 24-нд өглөө 08.00 цагаас босоод, ойрд хийж буй: Бичсэн номуудаа сонсдог хувилбарт хөрвүүлэх ажлаа үргэлжлүүлж суулаа.

Сүүлийн жилүүдэд сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүүгийн амаргүй цаг үеийг туулсаар буй. Би ер анхнаасаа мөнгө санхүү хөөгөөгүй, 1997 оноос бүх амьдралаа улсдаа, нийгэмдээ зориулж, нийгмийн ажилтан болох замыг сонгосон. Техно хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулснаас эхлээд “Монгол бадарчин” төслийг ч өргөн хүрээнд хэрэгжүүлснийг монголчууд мэднэ. 2005 онд эд хогшил, гэр бүл бүгдээс татгалзаж, бадар буюу аяганаас өөрцгүй хилийн дээс алхаж, 12 жил аялсан. Дэлхий ертөнцийг анх удаа монгол хүний нүдээр судалж чадсан боловч эрүүл мэндээр хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан. Дээрээс нь шинжилгээ өгөх, эм тан авахаас эхлээд асар их зардалд орсон. Гэр бүл, ар гэрт ч асуудлууд үүссэн. Эдгээрээс үүдэж, үнэндээ гутарчихсан байсан. 24-ний өглөө ажлаа хийж байгаад, өдөр цайгаа уулаа. Тэгтэл 15.00 цагийн үед цагдаа хаалга тогшсон. “Хувцсаа өмсчихгүй юү, гараад уулзъя” гэсэн. Хууль төлөөлж буй хүмүүс учраас хүндэлж, машинд нь суутал намайг цагдаагийн газар луу аваад явсан. Х.а.р. т.а.м.х.и шинжилгээ өг гэсэн.

Сүүлийн үед хуулийн байгууллагууд намайг их оролдож байгаа л даа. Би өмгөөлөгч дуудахыг хүссэн. Өмнө нь өмгөөлөгчгүй очиход хууль зөрчин ял тохох гэж дайрахыг харсан учир хаширласан хэрэг. “Чи x.a.p. m.a.м.x.u. хэрэглэсэн байна. Юун өмгөөлөгч” гэх байдлаар дайрсан. Өмгөөлөгч орой 20.00 цагт ирэх хооронд цагдаа нар д.а.р.а.м.та.л.с.а.а.р. байсан. Монголчууд дэлхийд Үндсэн хуулийг анх зохиосон ард түмэн. Тэр Үндсэн хуулийнхаа үзэл санааг зөрчиж, хүний эрхийг үл хүндэтгэн, ийм үйлдэл гаргаж байгааг нь эсэргүүцлээ. Өмгөөлөгч ирсний дараа шинжилгээ өгсөн. Хариунд 10 төрлийн бодисын үзүүлэлт байсан. Надаас THC гэдэг бодис илэрсэн. Харин LSD гэдэг бодис илрээгүй. Гэтэл цагдаа нар дүгнэлт бичихдээ THC-гийн хамт LSD-ийг илэрсэн гээд биччихсэн байсан. Би олон эм тогтмол хэрэглэж байгаа. LSD илрэх ямар ч боломж байгаагүй. Өмгөөлөгч дуудсан нь зөв байж. “Яагаад илрээгүй бодисыг илэрсэн гээд биччихсэн юм бэ?” гэхэд шүүх дээр очоод дахиад шинжилгээ авна, тэгэхэд баталгаажуулчих гэж байгаа юм.

-Харин THC илэрснийг хүлээн зөвшөөрчээ? -Тийм, гурав хоногийн өмнө хэрэглэсэн гэдгээ хэлсэн. Дараа нь гэрт нэгжлэг хийсэн. Тэгэхэд 20 грамм есөн салаат олсон. Энэ бол ардын эм юм. Тэр ургамалд THC бодис агуулагддаг.

-Есөн салаат нь бодис биш юм уу? -“Би гэмт хэрэг хийгээгүй, улсаа худалдаагүй байна. 24 цагийн тогтмол өвчин мэдэрч байна. Үүнээс болж хоол идэж чадахгүй байна. Энэ бол надад зайлшгүй шаардлагатай эм юм” гэдгийг цагдаа нарт тайлбарласан л даа. Есөн салаатыг 1961 онд НҮБ-аас бодисын конвенцоор хориглосон байдаг. Харин одоогоос 2-3 жилийн өмнө, хо рио той жагсаалтаас буцаагаад гаргасан. Героин, кокаин зэрэг бо дису удын хамт дөрөвдүгээр зэрэгт хамааруулсан байснаа болиод, нэгдүгээр зэрэгт оруулсан. Өнөөдрийн нөхцөл байдалд энэ эрүүгийн гэмт хэрэг биш гэсэн үг. Нэгдүгээр зэрэг гэдэгт нь эмчилгээ, судалгааны зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн ургамлууд багтдаг.

Бидний өдгөө янжуур тамхи гэж нэрлэн татдаг тамхинд Tobacco навч агуулагддаг. Монголчууд анх орж ирэхэд нь тийм тамхийг таалдаггүй байсан. Манай байгальд олон янзын ургамал ургана, заримыг нь татдаг байсан, аргагүй шүү дээ. Харин есөн салаат бол монголчуудын өнө эртнээс татаж ирсэн янжуур тамхины орц. Дээр үеэс хэрэглэж ирсэн ургамал.

Одоо НҮБ хориглосон жагсаалтаас гаргачхаад байхад манай улс тухайн конвенцыг дагах учиртай. Харин мэргэжлийн бус сайд, Засгийн газартай байгаа учраас хар жагсаалтаас гаргаагүй байгаа. Иймд энэ асуудал ч дагаад сөхөгдөж байна. Би судлаач хүний хувьд өмнө нь номдоо, өгсөн ярилцагууддаа энэ талаар ярьж л байсан. Хамгийн аюултай мансууруулагч бол алкохол гэж үздэг. Дараа нь героин, араас нь мөс, кокаин ордог. Тэдний араас хүмүүсийн өдөр тутам татдаг янжуур тамхи жагсана. Түүний араас есөн салаат эрэмбэлэгддэг юм. Нэгдэн орсон гэрээ конвенцоо мөрдөх үүднээс манай улс есөн салаатыг зөвшөөрөх ёстой

-Тэр ургамлыг ямар зорилгоор хэрэглэсэн бэ. Эрүүл мэндийн шалтгаанаар гэж тайлбарлах байх, гэхдээ үйлчилгээ үзүүлдэг байж таарна. -Надад эм хэрэгтэй байна. Өвчин намдаах, нойрны, хоолны дуршил сайжруулах эм хэрэгтэй. Би зөвхөн аялдаг биш судалдаг, судалж, түүнийгээ түгээж ирсэн хүн. Надад хамгийн сайн тус болох эм нь есөн салаат л байсан. Миний нойрыг хүргэж, өвчнийг намдааж, хамгийн чухал нь хоолны дуршлыг сайжруулдаг. Мөн есөн салаат хо рт ха вдрыг эдгээдэг увдистай. Дэлхийн олон байгууллага баталж, нотолж, эрүүл мэндийн салбарт төдийгүй энгийн хэрэглээнд ч нэвтрүүлчихсэн байгаа. Гэтэл үүнээс илүү янжуур тамхийг зөвшөөрөөд л байдаг. Өнө эртнээс хэрэглэж ирсэн, хоруу чанар байхгүй ийм ургамлыг хааж хориод, оронд нь гадаадын орноос янжуур maмxu импортолж, олноороо a.p.x.u.д.а.лтад нэрвэгдээд байна гэдгийг би өмнө нь олон удаа ярьж, хэлсэн. Авч хэлэлцээгүй учраас би өнөөдөр есөн салаатыг зүгээр л хэрэглэхээс өөр арга байхгүй.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.