УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим орчинд тараад буй “Булгантуяа хадам аавыгаа тосоогүй юм байх даа. Яасан ачлалгүй бэр вэ” гэх мэдээлэлд мэдэгдэл хийлээ.

Тэрбээр: “Намайг Бадамжунайн бэр гэж ХУДЛАА МЭДЭЭГЭЭ сүүлийн 2 хоног сайн сэвж байна аа. Дуугүй байя гэсэн гэр бүлээ бодоод тайлбар хийхгүй бол болохгүй нь.

Хадам аав минь өвчний улмаас бурхан болоод удаагүй. Үр хүүхэд нь гашуудан суухад худал мэдээллээр ясыг нь бүү өндөлзүүлээч гэж хүсье. Би Бадамжунай гуайтай хамаатан садан ч биш, сайд, дарга байхад нь улс төрд ч, монголд ч байгаагүй. Хүн ёс гарган худал мэдээллээ болино уу.” гэв.














