Хүү Истанбул хотод эмнэлэгт хэвтсэн бөгөөд тус эмнэлэгийн яаралтай мэс заслийн эмч нар хүүг тархиндаа хүнд гэмтэл авсаныг оншилж улмаа өнөөдөр тархины хагалгаанд орохоор болсон байна. Биеийн байдлын хувьд амьсгалын аппаратыг авч өөрөө амьсгалж байгаа ч, ухаан ороогүй хэвээр байгаа гэх мэдээлэл байна.
Ташрамд өгүүлэхэд, хүүгийн эмчилгээний зардалд ойролцоогоор 150 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд дөрөвдүгээр сарын 09-нд хүүд зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.
Гурван настай хүүхэд ээжийнхээ хамтран амьдрагч гэх залууд зодyyлж хүнд гэм.тэл хэр.эг гарсан. Хүүгийн төрсөн аав, авга ах нь ил гарч ирж мэдээлэл хийн, улмаар ард түмнээсээ хандив гуйж, Турк улсад эмчлүүлэх зорилгоо танилцуулсан.
Ард түмний хандив тусламж хурдан цуглаж, хохирогч хүү БНТУ-ыг зорьсон.
Гуравдугаар сарын эхээр зодуулж, 6-7-нд шилжих шөнө ГССҮТ-д хүргэгдэж ирсэн хүүхэд өнөөг хүртэл ухаан ороогүй амьсгалын аппараттай амьдарч буй. Түүний эмчлэгч эмч “Амин үзүүлэлтүүд нь сайжирсан. Монголд эмчлэх боломжтой ч гадагш явах эсэх нь хувь хүмүүсийн сонголт” гэж мэдээлж байв.
Юутай ч М.Батзаяа хүү өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр БНТУ-ын Истанбул хотноо аавтайгаа очиж, өнөөдөр тархины хагалгаанд орохоор болжээ.
Гурван настай хүүхэд ээжийнхээ хамтран амьдрагч гэх залууд зодуулж хүнд гэмтэл хэрэг гарсан. Хүүгийн төрсөн аав, авга ах нь ил гарч ирж мэдээлэл хийн, улмаар ард түмнээсээ хандив гуйж, Турк улсад эмчлүүлэх зорилгоо танилцуулсан.