• Latest
  • Trending
Д.Мөнх-Эрдэний шүүх хурлын үеээр хэлсэн үгс болон шүүхээс хүссэн гурван зүйл юу байв?

Д.Мөнх-Эрдэний шүүх хурлын үеээр хэлсэн үгс болон шүүхээс хүссэн гурван зүйл юу байв?

2023-03-13
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Мөнх-Эрдэний шүүх хурлын үеээр хэлсэн үгс болон шүүхээс хүссэн гурван зүйл юу байв?

by admin
2023-03-13
in НИЙГЭМ
0
Д.Мөнх-Эрдэний шүүх хурлын үеээр хэлсэн үгс болон шүүхээс хүссэн гурван зүйл юу байв?

Түүний төрсөн ах, дүү бас аавынх нь ах гэх настай эр шүүх танхимд иржээ. Шүүх хуралд ар гэрээс нь гурван хүн оролцуулна гэсэн ч эгч нь зүтгэсээр нэмэгдэв. Бүгд л сэтгэл зовнилтой яваа нь илт. Прокурор, өмгөөлөгч, хохирогч, шүүгчийн туслах, шүүгдэгч, ажиглагчид цуглав. Үүн дээр нэмэгдээд үүдээр шүүгч орж ирснээр ирц бүрдэхэд “Мөнх-Эрдэнэ яасан юм бэ” гэж ар гэрийнхэн нь сурав. Энэ асуултын араас гартаа гавтай, эрүүгээр нь дүүрэн сахал ургасан, ядруу царайтай тэр орж ирлээ. “Турчихсан юм уу даа” гэх бодол хамгийн түрүүнд толгойд буув. Ер нь хүн эрх чөлөөгөө хасуулахад сахал шиг хэрэггүй зүйл байдаггүй бололтой, зүс гундахын л нэмэр аж.

“А.л.а.л.ц.ана шүү”, “Баримттай ярина аа” гэдэг үгийг байнга хэлж, ихэнхдээ л Барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны үүдний хамгаалагч нартай харилцааны асуудал үүсгэж явсан тэрбээр өнөөдөр хуулийг, шүүхийг харин ч нэг хүндэтгэж байна аа. Д.Мөнх-Эрдэнээс гадна өөр дөрвөн хүн “шүүгдэгч”-ийн ширээний ард суужээ. Нэрлэвэл: 1. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Эрдэнэбаяр. 2.БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнх. 3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав. 4. “Монгол Глобал” ХХК-ийн захирал Б.Ганбаяр.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Б.Мөнх-Эрдэнэ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэсэн дөрвөн я лл ах дүгнэлттэй.

Харин Б.Эрдэнэбаяр, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Ганбаяр нарыг Д.Мөнх-Эрдэнээс хахууль авсан гэх хэрэгт я ллагд агчаар татсан байна. Нийт таван хүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хүний амьдрал шийдэх шүүх хурал тул хэнээр өмгөөлүүлэх вэ гэдэг чухал байна.

Шүүгч алхаа цохисноор шүүх хурал эхэлсэн. Гэвч Б.Ганбаярын өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин Д.Мөнх-Эрдэнийн нэг өмгөөлөгч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй аж. Энэ өмгөөлөгчийн талаар прокурор “Өмнө товлосон шүүх хуралд ч энэ өмгөөлөгч “Хөгжлийн банкны” шүүх хуралдаан давхацсан тул” шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлт ирүүлсэн. Гэвч тэрбээр тухайн шүүх хуралд оролцоогүй нь тогтоогдсон. Тиймээс энэ өмгөөлөгчийг шүүх хуралдаанд саад учруулж байна гэж үзэж буй” гэв. Мөн Д.Мөнх-Эрдэнийн зүгээс эрх ашгийг нь хамгаалж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа учраас энэ өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт гаргажээ. Ингээд шинээр өмгөөлөгч авах гэхээр 461-т хоригдож байгаа учраас өмгөөлүүлэх эрх хаалттай байна. Иймд шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсэв.

Д.Мөнх-Эрдэнэ шүүхээс гурван зүйл хүссэн… Нэгдүгээрт, өмгөөлөгчөөсөө татгалзсан. Шинэ өмгөөлөгч сонгох тул шүүх хурлыг хойшлуулж өгөх Хоёрдугаарт, аав нь хүнд хагалгаанд орсон, биеийн байдал тааруу байгаа. Иймд аавтайгаа уулзах боломжоор хангаж, батлан даалтад гаргах. Гуравдугаарт, Гадаад харилцааны яамнаас гомдол гаргасан хохирогчийг болон тус яаманд хэлтсийн даргын алба хашдаг өөр нэгнийг шүүх хуралд гэрчээр биечлэн оролцуулахыг хүсэв.

Түүний дээрх гурван хүсэлтээс шүүгч нэгийг л хүлээн авав. Тодруулбал, шинэ өмгөөлөгч авах хүсэлтийг нь хүлээн авч шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Харин батлан даалтад гаргах, хохирогчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтээс нь татгалзав. Д.Мөнх-Эрдэнэ “Хүний амьдрал шийдэх шүүх хурал тул хэнээр өмгөөлүүлэх вэ гэдэг чухал байна. Намайг дөрвөн хэрэгт холбогдуулан я лл ах дүгнэлт үйлдсэн. Үүнээс авлигатай холбоотой хэргийн материалтай би огт танилцаагүй, АТГ танилцуулаагүй. Хуулийн зүйл заалт гээд маш нарийн төвөгтэй зүйлс байдаг учраас заавал өмгөөлөгчөөр дамжуулан танилцахгүй бол ойлгохгүй зүйлс ч бий.

Өмгөөлөгч авъя гэхээр 461-ээс гарч чадахгүй. Иймд өмгөөлүүлэх эрхийг минь хангах үүднээс батлан даалтад гаргаж өгөхийг хүсье. Намайг маршрут зөрчсөн гэдэг үндэслэлээр дахин цагдан хорьсон. Энэ зөрчил арилсан. Цаашид шүүхэд хугацаандаа ирж цагаа бүртгүүлээд явах тул цагдан хориог цуцалж өгч, аавтайгаа уулзах боломжоор хангаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэсэн.

Мөн түүний өмгөөлөгч М.Чинзориг “Цагдан хорих гурван л үндэслэл бий. Оргон зайлсан, оргон зайлахыг завдсан, хэргийн ээдрээ төвөгтэй байдал. Д.Мөнх-Эрдэнэ бол АН-ын бүлгийн зөвлөх гэдэг статустай хүн. Тэр зөвлөхийн ажлаа л хийсэн. Гэхдээ энэ зөрчил нь арилсан, 45 хоног өнгөрчхөөд байхад цаашид үргэлжлүүлэн цагдан хорих үндэслэл байхгүй. Эхнэр, дөрвөн хүүхэд нь ард нь хүлээж байгаа. 74 настай хөгшин аав нь хүүтэйгээ л уулзмаар байна гээд бие нь тааруу байгаа ч хөнжилд боолгоод өнөөдөр гадаа ирчихсэн машинд хүлээж байна” гэлээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нартЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, я ллагд агчаар татан я л лах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  Шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

ХУУЛИЙН ЗААЛТ: Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл. Хахууль өгөх 1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хо рих я л шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хо рих я л шийтгэнэ.

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах я л шийтгэнэ.

23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх 1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Дээрх шийдвэрийг танилцуулаад шүүгч алхаа цохисноор шүүх хурлыг хаав. Д.Мөнх-Эрдэнийн эгч нь хаалгаар гарч буй шүүгчид хандан “Хүнд ядаж аавтайгаа уулзах эрх байж болно биз дээ” гэж сүр сархийв. Хариуд нь шүүгч “Хүсэлтээ бичээд уулзаж болно” гэв. Энэ зуурт Д.Мөнх-Эрдэнийг ажвал үсээ хажуу тийш нэг илж, хамраа чимхэж аваад гартаа гаваа зүүлгэв. Тэр өнөөдөр энд батлан даалтад гарна, гэртээ харина гэх горьдлоготой ирсэн ч тэгтлээ их итгэл тээгээгүй бололтой.

Д.Мөнх-Эрдэнийг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэгдүгээр сарын 23-нд авсан. Өнөөдөр гуравдугаар сарын 12. Түүнийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр цагдан хорьж буй. Тэр өнөөдөр энд батлан даалтад гарна, гэртээ харина гэх горьдлоготой ирсэн ч тэгтлээ их итгэл тээгээгүй бололтой. Гар утсаараа хаа сайгүй шууд дамжуулалт хийж, хэт задгай үг хэллэгээр хэнбэгуайг ч загнаж явдаг иргэн Д.Мөнх-Эрдэнийн хүлцэнгүй, номхон дүр нүдэнд содон буув. Шууд дамжуулалтыг нь үзээд “Арай хэтэрхий юм” гэх бодол төрдөг байсан ч энэ удаад аавтайгаа амьдад нь уулзахыг хүссэн түүний үг хөндүүр сонсогдсон.

Түүний дарвиж, дуугарч явах үедээ хийсэн хамгийн сүүлийн бичлэгийг нь үзвэл Гадаад харилцааны яамны үүдэнд тус яамны Төрийн нарийн бичгийн даргатай зөрчилджээ. “Хамт талбай явъя, 50 мянган ам.доллароо төл”, “Чи партиз, чи тролл” гэх яриа тэдний дунд өрнөжээ. Өнөөх нь Д.Мөнх-Эрдэнийг “Чи я л эдлээд байж байх ёстой хүн шүү” гэсэн байна. Хариуд нь мань эр мэдээж “май”.

Д.Мөнх-Эрдэнэ Ардчилсан намын гишүүн. Намынхны зүгээс түүнийг өмгөөлж “Хараал ерөөл хэлдэг ч түүний яриа нийгмийн сэтгэл зүйд хамгийн сайн хүрдэг” гэж даруй суллахыг шаардсан мэдэгдэл гаргаж байв. Буруутгаж, адлах, зөвтгөж, зөөллөх үгтэй нийгмийн нэг ийм дүр гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул 461-т цагдан хоригдож байна. Харин түүний гэмт хэрэгтэн мөн эсэхийг шүүх тогтооно. Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.