• Latest
  • Trending
Р.Эмүжин: Санждорж мэтийн харийн гар хөл бологсод хүний сайхан үрд хүйтэн шүлсээ үсэргэх хэрэггүй

Р.Эмүжин: Санждорж мэтийн харийн гар хөл бологсод хүний сайхан үрд хүйтэн шүлсээ үсэргэх хэрэггүй

2023-03-10
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Р.Эмүжин: Санждорж мэтийн харийн гар хөл бологсод хүний сайхан үрд хүйтэн шүлсээ үсэргэх хэрэггүй

by admin
2023-03-10
in НИЙГЭМ
0
Р.Эмүжин: Санждорж мэтийн харийн гар хөл бологсод хүний сайхан үрд хүйтэн шүлсээ үсэргэх хэрэггүй

Цэв цэнхэр нударгатай монгол дээлтэй хөвгүүн…

Цэнхэр нударгатай монгол дээлтэй хөвгүүнийг өрнө дорнын шашны зүтгэлтнүүд, судлаачид, сүсэгтэн олон өхөөрдөн, гайхширан, хүндэтгэн харж байна даа. Энэ олон хувраг хувцастай лам гэлэнгүүдийн дунд томоос том цэнхэр нударга, монгол энгэр захтай дээлээрээ тэрбээр “Би Монгол” хэмээн чимээгүйхэн зарлаж сууна. Олон цагийн, олон өдрийн хуралд чилж л суугаа байлгүй дээ, алдрай 10-хан нас шүү дээ. Өндөр настай Далай ламын дараа Бурхны шашинтнуудын оюун санааны удирдагч болно хэмээн түүнийг шашин судлаачид харж байна, үүнийгээ ч илэрхийлээд эхэллээ.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Ялангуяа Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам өөрт нь дараагийн дүр гэж байхгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсний дараа энэ хүлээлт Монголын 10 дугаар Богд дээр төвлөрч буй юм. Энэтхэгийн Дарамсала хотод Далай лам Дэмчог номыг хурах үедээ 10 дугаар Богдоор тодорсон хөвгүүнийг байлцах учиртай хэмээн урьжээ. Уг Дэмчог буюу Дээдийн амгалан хэмээх номын зохиогч нь Халхын анхдугаар Богд агаад, эл номыг хурах үед Богд байлцах учиртай гэнэ. Тиймээс гурван настайдаа тодроод, долоон жил нууцлагдмал байсан Монголын 10 дугаар Богд ийнхүү олны өмнө гарах тохиол бүрдсэн байна.

Монголын 10 дугаар Богдын аав математикч Алтаннар. “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ” зэрэг цогц бүтээл туурвин, математикийн шинжлэх ухаанд шинэ чиглэл, хандлага бий болгон дэлхийд үнэлэгдэж, 180 орчим сэтгүүлд Монголын эрдэмтдийн энэ нээлтийн талаар нийтэлж байсан ба Алтаннар эл эрдэмтдийн багт багтаж, 2013 онд Төрийн соёрхол хүртэж байжээ. Ээж нь Мөнхнасан, үндэсний үйлдвэрлэгч Монцемент компанийн үүсгэн байгуулагч. Монголчууд 10 дугаар Богддоо ерөөл өргөж буй энэ өдрүүдэд Санждорж лам оюун санааны хагарлын хар чулуу шидэх оролдлого хийж харагдлаа. Хятадын коммунист намын гишүүн Ванчинбогдоос тэтгэлэг санхүүжилт авдаг хэмээн олонтаа хэвлэлд бичигдэж байсан Санждорж лам зодоон, хүчингийн хэрэгт ч нэр холбогдож явсан нэгэн.

Сонирхуулахад Ванчинбогдын туурвисан номын нэгэн бүлэгт “Монгол бол Хятадын нэгэн хэсэг” гэсэн утгатай үг, өгүүлбэр байдгийг сануулмаар байна. Монголчууд дотооддоо хагаралдаж, эвдрэлцэж л байвал бах нь ханаж, балин нь балгалздаг хэдэн хүн бий. Далай ламын тодруулсан 10 дугаар Богдоо тойрон монголчууд эвлэлдэн нэгдэж, энхийн үйл, эх дэлхийн сайн сайхан, Бурхны шашны шинэчлэлийн төлөө сэтгэл нэгтэй зүтгэж чадах уу, үгүй юу гэдгийг өрнө дорнын буддистууд чагнаархан харж байхад улс үндэстнээ хуваан талцуулах үрийг тарьж явдаг Санждорж нарын харийн мөнгө, хатавчны санаархал үнэртүүлсэн хүмүүс хошуу амаа хямгадчихмаар байгаа юм. Тэр тусмаа хүний сайхан хүүд хүйтэн шүлсээ үсэргэх хэрэггүй.

Тэртэй тэргүй Монголын 10 дугаар Богд олон ачаа үүрч, олон эрсдэл хүлээж байгаа. Харин 10 дугаар Богдтой болсноор Монгол Улс Бурхны шашны өндөрлөг болох боломжтой. Бурхны шашинд монголчуудын оруулсан оюун санааны, туурвин бүтээхүйн хөрөнгө оруулалтыг нуур далайгаар хэмжих аргагүй, Бурхны шашин өөрөө Монгол болтол олон зууныг элээжээ. Тиймээс ч Бурхны шашинт орнууд монголчуудад хүндэтгэлтэй ханддаг. Ямартай ч томоос том цэнхэр нударгатай, монгол дээлтэй, 10 настай хөвгүүн хичээж харагдана, бид бас хичээе. Өөрсдийн үе чацуу хүү охидоо ингээд илгээх байсан уу, өр зүрхнээсээ асууж, өөрөө өөртөө чин үнэнээр хариулъя.

Баян айлаас тодорлоо хэмээн балмад шүүмж өрнүүлэхээ болъё. Боловсрол өндөр, бодол хол, сунгаа алс, суудал бат байг. Ядуу айлаас тодруулсангүй гэж ял асуухаа болъё. Тэгсэн бол хэн худалдаад авчих бол гэж хэнгэнэтэл муулж суух байснаа саная. Шашны цол мяндаг нь 10 дугаар Богд боловч, монгол дээлээрээ гоёод очсон, монгол зүрх сэтгэлээ өвөрлөөд сууж байгаа арваадхан настай алдрай шүү дээ. Дөрөө нь чанга, уншлага нь арвин, ухаан нь уужим, хараа нь алс, залбирал нь зангарагтай, заяа нь дэлхийнх байг! Эх хүн бүр үүнийг үрдээ хүсдэггүй гэж үү, тэгвэл 10 дугаар Богддоо монгол хүн бүр сайныг ерөөе. Бид хамтдаа, бид хүчтэй.

Р.Эмүжин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.