• Latest
  • Trending
Xoёp настай oxин төpcөн аавдаа xvчиpxийлvvлcэн байхад “чи энэ асуудлаа орхи. Уучлалт гэдэг агуу. Эцэг охин хоёрт эргээд уулзах зай үлдээ” гэсэн

Xoёp настай oxин төpcөн аавдаа xvчиpxийлvvлcэн байхад “чи энэ асуудлаа орхи. Уучлалт гэдэг агуу. Эцэг охин хоёрт эргээд уулзах зай үлдээ” гэсэн

2023-03-03
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Friday, December 19, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Xoёp настай oxин төpcөн аавдаа xvчиpxийлvvлcэн байхад “чи энэ асуудлаа орхи. Уучлалт гэдэг агуу. Эцэг охин хоёрт эргээд уулзах зай үлдээ” гэсэн

by admin
2023-03-03
in ГЭМТ ХЭРЭГ
0
Xoёp настай oxин төpcөн аавдаа xvчиpxийлvvлcэн байхад “чи энэ асуудлаа орхи. Уучлалт гэдэг агуу. Эцэг охин хоёрт эргээд уулзах зай үлдээ” гэсэн

Xoёр настай oxин төр.сөн аавдаа х.ү.ч.ир.хий.лүүл.сэн байхад “чи энэ асуудлаа орхи. Уучлалт гэдэг агуу. Эцэг охин хоёрт эргээд уулзах зай үлдээ” гэсэн

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэргийн талаар охины ээж болон дуучин Ч.Уранхолбоо нар өнөөдөр /2023.03.03/ мэдээлэл хийж байна.

YOU MAY ALSO LIKE

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

А.Өлзийням: Г.Ариунболдод зодуулснаас хойш гурван сарын хугацаанд Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа өөрчлөгдсөн

Энэ үеэр дуучин Ч.Уранхолбоо, “Сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр настай охины хэргийн талаар сошиалд ямар нэгэн хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөөгүй. Зөвхөн хуулийн байгууллагынхаа шийдвэрийг хүлээж байлаа. Одоо бидэнд сүүлийн ганц боломж үлдсэн байгаа учраас хэвлэл мэдээлэл болсон дөрөв дэх засаглал та бүхнээсээ тусламж хүсэж байна. Хэргийн талаар хоёр жилийн турш ярьж байна. Хэргийн талаар зарим дэлгэгдээгүй материалыг дэлгэж, бидэнд үлдсэн сүүлийн боломж дээрээ туслаарай. Хоёр настай охины өөрийн биеэр чадан ядан өөрийн биеэр ярьж байгаа ярианууд болон бие дээр гарч байгаа өөрчлөлтүүд, сэтгэл санааны байдал зэргийг дэлгэнэ” гэлээ.

Мөн хохирогч охины ээж, “Охин маань анх 2020 оны наймдугаар сард ярьсан. Тухайн үед шулуун гэдэс рүүгээ заагаад ярьсан учраас эмнэлэгт хандсан. Эмч удчихсан бол охины чинь шулуун гэдэс эдгэчихсэн байгаа, шалгаж үзэх боломжгүй гэсэн. Дахиж эмнэлэгт үзүүлээгүй байж байтал арваннэгдүгээр сард охин минь дахиж ярьсан. Тухайн үед хоёр охинтойгоо Архангай аймагт оччихсон байсан юм. Хоёр дахь удаагаа ярихдаа үтрээгээ зааж ярьсан. /мөөмөө идэж хэвтэж байгаад/ аав миний боожгойг долоосон гэсэн.

Архангай аймгийн цагдаад тэр даруйд холбогдож хэлсэн. Охин минь урд нь ингэж байсан ч шалгуулж чадаагүй. Одоо үзүүлж шалгуулъя гэсэн. Аймгийн цагдаагаас эмэгтэйчүүдэд хандаж үзүүл гэсэн бичиг гаргаж өгсөн. Тэгэхэд урагдалтай байна, хохирсон хүүхэд байна, урагдлын хэмжээ нь 15-17 гэсэн. Одоо энийг аймгийн шүүх эмнэлэг үзнэ гээд дахиж үзүүлэхэд урагдалтай байна яах аргагүй хохирогч байна. Хэрэг УБ хотод болсон учраас хотод шалгана гэсэн учраас хоёр охиноо аваад УБ хотод ирсэн. 2020 оны арванхоёрдугаар сард СХД-ийн хүүхэд, залуучууд гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилтан н.Булган гэдэг хүн охиныг минь авч явж, эх нялхсын эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлээд шүүх эмнэлэг рүү очиход шүүх эмнэлэг үзээгүй. Яагаад гэвэл охиныг чинь аймагт үзээд дүгнэлт гарчихсан бол манайх үзэх шаардлага байхгүй гээд үзээгүй.

Тэгсэн 2021 оны тавдугаар сард гэнэт үзэхээр болсон. Үзсэнээ урагдалгүй байна гэсэн. Дахиж долдугаар сард үзлэг хийж, төрөлхийн гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд энэ хэргийг хаачихсан байсан надад хэлээчгүй. Намайг охины минь төлөөлөгчөөр ерөөсөө тавиагүй, СХД-ийн хүүхэд, залуучууд гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилтан н.Булган гэдэг хүнийг охины минь хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байсан энэ хэрэгт.

Ч.Уранхолбоотой холбогдоод гадуур үзлэгт үзүүлсэн. Тэгээд 2022 оны хоёрдугаар сард охиныг минь дахиж шүүх эмнэлэгт үзсэн. Шүүх эмнэлэг дээр үзэхэд шүүх эмнэлгийн таван эмчтэй, Өргөө амаржихын хоёр эмч орсон. н.Энхцэцэг, н.Мөнхцэцэг гээд. Тэр хоёр эмч охины минь талд дүгнэлтээ гаргаад шүүх эмнэлэг дээр хэрэлдсэн. Хүүхэд хохирчихсон байна шүү дээ гэж байсан эмч 2022 оны дөрөвдүгээр сард ахиж үзлэг хийхээр боллоо гэсэн. Яагаад дахиж үзлэг хийхээр болж байгаа юм бэ гэтэл шүүх эмнэлгийн таван эмч, өргөө амаржихын хоёр эмч ч байхгүй зүгээр эмчээр хэдэн зураг даруулаад л илт харагдаж байсан зургийг нүдэн дээр устгасан.

Энд урагдлууд нь байна шүү дээ гэж хэлж байхад “өө энэ бол дотор хана” гээд устгачхаж байгаа юм. Охин маань олон удаагийн үзлэгт орж байгаа учраас айдас нэмэгдсэн.

Тийчгэнээд үзүүлж ч чадахгүй байсан. Охин чинь зүгээр байна гээд гараад явчхаж байгаа юм. Дүгнэлтээ дахиж өөрчлөөд, энэ хугацаанд тусалъя гэсэн өмгөөлөгч нь хүртэл утсаа ч авахаа больсон. Цагтаа а.л.аад өгье гэсэн өмгөөлөгч нь хүртэл “Ах нь дийлэхгүй юм байна” гээд больчихсон. Ерөөсөө нэг ч хариу байхгүй. Булган өмгөөлөгч дээр би охиноо гурван ч удаа авч очиж байсан. Намайг ерөөсөө хүлээж авч байгаагүй. Хамгийн сүүлд охиноо дагуулж очиход эгч нь энэ хэрэг дээр тусалж чадахгүй гэж байснаа Ч.Уранхолбоог надад тусалж байгааг харснаа “Хүүе ээ эгч нь энэ хэрэг дээр тусалъя. Чи яаваа” гэсэн. Тэгээд н.Булган өмгөөлөгчтэй уулзсан. Охиныг минь сэтгэцийн болон шүүх эмнэлэгт үзүүлээд орой нь н.Булган өмгөөлөгч “чи эгчтэйгээ уулзаатхаа” гэсэн. Гэтэл “чи энэ асуудлаа орхи оо, уучлалт гэдэг чинь агуу шүү, эцэг охин хоёр эргээд уулзах зайг үлдээ, энэ хэрэг чинь бүтэхгүй ээ. Энэ яриа хоёулангийн дунд үлдэх ёстой шүү. Ч.Уранхолбоо мэдэх ёсгүй шүү” гэсэн. Ч.Уранхолбоо олны танил юм чинь охин та гуравт чинь байртай болгох аян өрнүүлье гэх юм ярьсан. Үнэхээр би н.Булган өмгөөлөгчийг гүтгэсэн бол яагаад өдий болтол нэр төрд халдсан гэхгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө над руу одоо болтол чат бичдэг. “Эгчийн дүү чи ингэж болохгүй” гэсэн хэрнээ бусад хүмүүст наа чинь худлаа юм ярьдаг гэж хэлдэг гэсэн” гэлээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.