Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр Дуучин Заяагийн цахим хуудаснаа нийтэлсэн зарлал олны дургүйцлийг хүргээд байсан. Тодруулбал, 3333 хүн тус бүр 50 мянган төгрөгөөр оролцож азаа үзэн автомашины сугалаанд оролцох боломжтой хэмээн зарлаж машинаа зарах гэсэн хосыг харсан иргэд шудрага бус, хууль бус зүйл хийлээ хэмээн ундуйцаж байв. Харин өнөөдрийн байдлаар тус автомашины эзэд тодорч азтанууд хурдан хүлэгээ гардаж аваад буй. Харин уг асуудалд Цэнхэр үс Цэрэн нэхэн сануулж ийнхүү бичжээ. Тэрбээр: “Нөгөө Одзаяа нөхөртэйгөө хийдэг сугалаа нэртэй залилангаа зогсоосон биз дээ? Би тийм залилан хийсэн бол ичээд нэг хэсэгтээ гэрээсээ ч цухуйхгүй.” гэв.














