• Latest
  • Trending
Б.Эрхэмбаяр: Сайн уу? Идэрээ… Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө дуугарч болохгүй байгаа юм уу?

Б.Эрхэмбаяр: Сайн уу? Идэрээ… Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө дуугарч болохгүй байгаа юм уу?

2023-02-28
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Эрхэмбаяр: Сайн уу? Идэрээ… Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө дуугарч болохгүй байгаа юм уу?

by admin
2023-02-28
in НИЙГЭМ
0
Б.Эрхэмбаяр: Сайн уу? Идэрээ… Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө дуугарч болохгүй байгаа юм уу?

Б.Эрхэмбаяр өөрийн нийгмийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр “Их бит’ компанийн хувьцаа эзэмшигч, IHC токены founder, ‘Swing traders discord’-н үүсгэн байгуулагч Эрхэмээ байна. Дөнгөж сая намайг 30 хоног хорих шийдвэр гарлаа. Миний хувьд эмзэглээд, шоконд ороод сандарсан зүйл огт алга гэхдээ юун сайхан байхав дээ. Харин IHC-ийнхаа ажилд туйлын санаа зовж байгаа учир IHC Community-д болон бусдад захиж хэлэх зүйлс байна.

Одоо болж буй үйл явдал дээр IHC community-аас уучлалт гуйж байна. Уучлалт гуйж байгаа нь буруутай учраас биш шүү. Та бүхнийхээ сэтгэл санаа ямар байгааг маш сайн ойлгож байгаа учраас л. Гэхдээ бид энэ хүрээд бууж өгөх учиргүй шүү. Та бүхэн итгэлээ битгий алдаарай. Хоригдож байгаа шалтгаан гэм буруутай гэсэн шүүхийн эцсийн шийдвэр биш, хорьж байгаад шалгалтаа явуулах гэж байгаа. Зарим хүмүүс гэм буруутай нь тогтоогдоод хорьж байна гэж ойлгосон байна лээ. Та бүхэн минь үүнийг маш сайн ялгаж ойлгоорой.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Би мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэнээр нь ярьж, хэлж байгаа. Миний мэдүүлэг цагдаа нарын баримттай яг таг таарч байгааг хууль хяналтын байгууллагынхан харж байгаа байх. Би ажлаа хийж байгаа хүмүүсийн ажилд саад учруулахыг огт хүсэхгүй байна. Харин ч IHC-д хэрэгтэй байсан шалгалт гэж хүлээн авч тайван байгаа. Гэм буруугүй маань тогтоогдсоны дараа гомдол гаргаж, гүтгэсэн гэж шүүх цагдаагаар явахгүй. Зүгээр чимээгүй ажлаа хийгээд явах болно. Мөн багийнхаа гишүүдэд ч маш сайн анхааруулж, хяналт тавих болно. Үнэндээ энэ хэрүүл маргаанаас залхаад жил гаруй хугацаа өнгөрч.

IHC бол DEFI буюу төвлөрсөн бус санхүүгийн систем юм. Та бүхэн DEFI-ийн талаар сайн судлаарай. IHC яг ямар асуудал шийдэх зорилготой вэ? гэж IHC-д хөрөнгө оруулсан хүмүүс дунд асуухад хариулах хүн цөөхөн байдаг нь тун харамсалтай. Ямар ч арилжаанд (stock, crypto, cfd) байдгаа бариад, бүхнээ зориулаад хийх нь маш эрсдэлтэй. Тэр тусмаа хөшүүрэгтэй арилжаа бол маш аюултай. Би үүнийг сүүлийн 15 жил хэлж, гуйж, ойлгуулах гэж зүтгэж байгаа. Үүний баталгаа нь Swing traders youtube суваг дээр энэ зах зээлийг ойлгуулах гэж хийсэн олон зуун цагийн бичлэгүүд юм шүү. Одоогоор 26 мянган subscription-тай байна.

IHС-ийн арилжаанд олон мянган хүмүүс эергээр, бодитоор амьдарлаа өөрчилсөн. IHC-ийгаар арилжаа хийгээд ашгаараа ийм бизнес эхлүүлсэн баярлалаа гээд ‘Их Бит’ компанийн оффис руу бэлэг хүртэл илгээж байсан. Чатаар болон өөрийн биеэр маш олон хүн ирж талархлаа илэрхийлж байлаа.

Мөн олон мянган хүн алдагдалд ороод явж байгаа нь үнэн. Хөрөнгийн зах зээл ийм л байдаг. Өсөлт, бууралт ээлжлэх нь энэ зах зээлийн жам. IHC-н ханш өсөөд 10 төгрөг хүрээд буусан ч хүмүүс гомдоллосоор л байх болно. Монголчууд бид крипто зах зээлийг бүрэн ойлгоход дахиад хэдэн жил хэрэгтэй байхдаа туулах ёстой замаараал явж байна Крипто бол хувьцаа биш. Монголчуудад крипто салбарын мэдээ, мэдээллийг бэлтгэн түгээж, мэдлэг боловсролд нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Cryptoverse болон Crypto puujin-н залуустаа чинь сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Дао засаглал болон Defi систем бол яах аргагүй ирээдүй гэдэгт итгэдэг. Одоохондоо IHC Дао засаглалруу бүрэн шилжих арай болоогүй байна. IHC-д яах аргагүй арчилгаа, цаг хугацаа хэрэгтэй. Ромыг нэг өдөрт бариагүй гэдэг. Миний хувьд IHC-г ‘Их Бит’ компаниас хамааралгүйгээр үнэ ханш дээш доош хөдөлдөг, бүрэн утгаараа төвлөрсөн бус засаглал, санхүүгийн систем болтол нь явах болно. Би маш тууштай хүн. Тууштай байх нь ямар давуу талтайг ч маш сайн мэддэг. Сайхан цаг ирэхийг хүлээж байна.

Гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө: Та бүхнийхээ санааг бас их зовоож байна даа. Уучлаарай. Надад санаа зоволтгүй шүү. 30 хоног гайгүй хурдан өнгөрөх байх бас эрүүл саруул биетэй юм чинь юунд нь санаа зовох вэ. Та бүхэнтэйгээ уулзах болон хэргийн талаар ярих ямар ч боломжгүй байгаа шүү. Анхаарал санаа тавьж, байнгын холбогдох гэж хичээж байгаа та нартаа маш их баярлалаа.

Swing traders Discord: Миний хайртай нэгдэл мөн миний маш том мөрөөдлийн хамгийн чухал хэсэг нь та бүхэн юм шүү. Хэхэ нэг л сүүлчийн үг шиг болоод явчихлаа. Тийм биш шүү. Би та бүхэнтэй вебинар, хичээлүүд дээрээ байнга л ярьж хуваалцдаг бодол, тэмүүллээ дахин сануулж бичье. ‘Бид Монгол орноо яагаад зөвхөн уул уурхай, мал аж ахуйн орон гэж харах ёстой вэ? Залуус бид яагаад зөвхөн төр засгаа улсаа хөгжүүлээч гэж шаардах ёстой гэж?’

Миний тэмцэл бол талбай дээр лоозон бариад зогсох биш юм. Миний тэмцэл бол улс орныхоо төлөө өөрийн чаддаг зүйлээ сайн хийж, бусдад түүнийгээ ашиг хонжоо харалгүйгээр зааж сургах юм үүнийг би 10 жил зарчим сууриа бат бариад хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүний төлөө хийж буй үйлс минь IHC community, Их Бит компани болон Swing traders Discord групп дээрх үйл ажиллагаанууд юм. Swing traders discord групп бол 38 мянган арилжаа сонирхогч залуусын нэгдэл бөгөөд үүн дотор чадварлаг трейдэрүүд ч цөөнгүй байдаг. Swing traders discord групп дээр Монгол койнуудын тухай ярих, бичих хориотой. Шалтгаан нь энэ нэгдлийн зорилго бол анхнаасаа гадны хөрөнгийн зах зээлээс Монголруугаа хатуу валют татах, бид гадаад зах зээл дээр өрсөлдөгч биш гэсэн зорилго, уриатай. Трэйдэрүүд бид 1 секундын дотор улс, тив алгасаж хэлцэл хийж, Америк, Хятадын шилдэг хувьцаануудыг авч, зарж, 1 секунд хүрэхгүй хугацаанд тонн тонноор нь газрын тос, алтыг арилждаг. 38 мянган хүнээс 1000 сайн трейдэр бий болвол улс эх оронд минь ямар их эерэг өөрчлөлт гарах болоо…

Гадаад хүмүүс Монгол гэхээр морь, малаар биш санхүүгийн аварга сангууд, чадварлаг трейдэрүүдээр нь таньдаг, хүндэлдэг болвол ямар гоё вэ. Интернет бол Монгол орны далайн гарц л гэсэн үг юм шүү.’ Энэ бүхнийг бид улсаасаа дэмжээд өгөөч туслаач гэж гуйхгүйгээр хийгээд явж байгаа. Монголын арилжаа хийдэг залууст энэ зах зээлийн тухай зөв ойлголт өгч зөв чиглүүлэхгүй бол эсрэгээрээ хэр их хатуу валют урсан гарах нь тодорхойгүй юм.

Би энэ бүхнийг огт холын мөрөөдөл гэж хардаггүй та бүхэнд миний цаашдийн төлөвлөгөө хийж буй зүйлсийг харж мэдэж байгаа. 1000 хүний амжилт 100 хүнээс эхлэлтэй 100 трейдэр цуг нэг танхимд суугаад арилжаа хийх өдөр тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Swing traders discord-н хамт олон минь намайг эзгүй энэ хугацаанд сар бүрийн сайн үйлсээ битгий таслаарай мөн вебинар, хичээлүүдээ зогсолтгүй үргэлжлүүлээрэй.

Идэрээ найздаа: Сайн уу? Идэрээ. Миний хөгшин хичээл ном нь сайн биз дээ? Бид богинохон ч гэсэн хэсэг хугацаанд хамтран ажилласан хүмүүс шүү дээ. Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө өөрийн байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу?

Бид энд кино шиг л юм болж байна. Хүүхдүүдийнхээ дэргэд гэртээ нэгжлэг хийлгэж, кинон дээрээс л хардаг байсан 461-т хоригдож үзлээ. Найз нь нэг өдрийн дотор улс даяар гэмт хэрэгтэн болоод авлаа. Бидний талаар мэдээлээгүй зурагт, бичигдээгүй сайт, page гэж алга. Гудамжаар явахад л илт мэдрэгдэж байна. Энэ хооронд чамайг нэгэн цагт хамт ажиллаж байсан бидний төлөө хэдэн үг дугарчих байх гээд их л хүлээлээ. Бид уг нь тэгтлээ муудалцаж салаагүй л юмсан. Цаанаа бас шалтгаантай байх гээд аль болох муугаар бодохгүйг хичээж байна. Энд бидний харилцааны талаар бусдын мэдэх ёстой хэдэн зүйлсийг бичмээр санагдлаа. Олон нийт Идэр-Од энэ төслийг жилийн өмнө яагаад орхисон бэ гэсэн асуулттай үлдсэн. Үүний талаар өмнө нь дэлгэрэнгүй тайлбар өгч байгаагүй юм байна. Идэрээ энэ төслийг орхисон биш бид Идэрээг төслөөс хассан.

Идэрээ IHC төсөлд маркетинг хариуцан орж ирж байлаа. Өндөр боловсролтой, өөрийн амжилттай бизнесийн туршлагатай хүн учир Монгол гэлтгүй гадаад маркетинг дээр Идэрээ ахлаад явах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Гэвч ажил хэрэг анх ярилцаж байсан шигээ өрнөөгүй. Гадаад маркетинг гэлтгүй дотоодын маркетинг дээрээ ч бидний төсөөлсөн шиг хичээл зүтгэл гаргаж, community-аа мэдээллээр хангаж ажилласангүй.

Харин гол анхаарлаа өөрийнхөө кинон дээр төвлөрүүлж байв. Бид Улаанбаатарт ажлаа хийгээд байдаг, маркетингийн албаны дарга маань хөдөө зомбитой киноны зураг авалттай яваад байдаг. Бидэнд анхнаасаа кино хийнэ, хэсэг хугацаанд хөдөө байх нь гэж хэлэлгүйгээр гэнэт л би кинотой гээд хөдөө яваад өгсөн. Кино зураг авалтаа дуусаад хотод орж ирсэн ч киноныхоо маркетингд хамаг анхаарлаа хандуулж Их Бит дээрх хариуцсан ажлуудаа орхигдуулсан. Бид нэлээн чаргууцалдаж байж л хэдэн пост, твит өөрийнхөө сошиал хуудаснууд дээр байршуулна.

Ийм гүйцэтгэлтэй байсан тул бидэнд Их Бит компанийн гадаад маркетингийг хариуцан ажиллаж чадна гэсэн итгэл төрөөгүй. Их Бит компанийн ажил бол энүүхнээр аргалчих хэмжээний жижиг төсөл биш билээ. Маш олон хөрөнгө оруулагчдын бидэнд итгэсэн итгэл дээр боссон том төсөл. Энэ их итгэлийн хариуд өөрийн биеэр ажил дээрээ байж, сэтгэл зүрхээ гарган, оюун бодлоо шавхан олон улсад Монгол улсаа төлөөлөн мэдээлэл түгээх, хөрөнгө оруулагч олоход гол анхаарлаа хандуулах нь бидний үүрэг билээ. Гэтэл энэ том хариуцлагыг үүрч том зорилгын төлөө зүтгэж байгаа бид ажлын байран дээрээ ч ирэхгүй, ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа хүнтэй хэрхэн нэг баг болж ажиллах билээ.

Бид бүгд Идэрээг хөдөлмөрч, мундаг залуу гэж мэднэ. Гэтэл ажлын байран дээрх наад захын энэ зэргийн зүйлийг ойлгохгүй байна гэж байх уу? Надад нэг л асуулт байна. Ийм сэтгэлээр хандах байсан бол анхнаасаа ямар зорилгоор IHC төсөлд орж ирсэн юм бэ? Эр улсуудын замын хүзүү урт гэдэг хэзээ нэг өдөр энэ бүх асуудал шийддэгчил таарна тэр үед эргээд уулзах нүүртэй байх сайхан даа ууг нь. Жилийн өмнө гарсан төслөөс нь болоод эргэн зууралдаж байгаад уучлаарай гэхдээ чи биднийг ямар их хөдөлмөрлөж юу хүсэж тэмүүлж явсныг мэдэх хүн гэдэг утгаараа найзаасаа хүн чанар хүссэн юм шүү эмзгээр битгий хүлээж аваарай. Эцэст нь IHC Team & IHC community энэ шалгуурийг даваад гарах болно. Хүндэтгэсэн Б.Эрхэмбаяр” гэжээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.