Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр Дуучин Заяагийн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн зарлал олны дургүйцлийг хүргээд байгаа билээ. 3333 хүн тус бүр 50 мянгаар оролцож азаа үзэж автомашины сугалаанд оролцох боломжтой хэмээн зарлаж машинаа зарах гэж байгаа хосыг харсан иргэд шудрага бус, хууль бус зүйл хийлээ хэмээн ундуйцаж буй.
Иргэд тэднийг ямар тайлбар хариу үзүүлэлт хийхийг чих тавин хүлээж байсан гэхэд болно. Эцэст нь Дуучин Заяа “Сугалаа удахгүй хаагдлаа шүү” хэмээн пост нийтэлсэн нь иргэдийн дургүйцлийг бүр ч хүргэв.
Тэрбээр цахим хуудаснаа ийнхүү бичсэн юм. “Удахгүй хаагдлаа шүү амжаад ороорой бүх зүйл шилэн байж, лайв хийж тодруулна. Хүмүүс өгөхгүй гээд энд тэнд худлаа сэвээд байх шиг байна. Тийм зүйл байхгүй, харин ч үнэн шудрагаар тодруулаад ёслол төгөлдөр гардуулнаа.” гэжээ.














