“Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Чулууны Ганхуягийг маш романтик нөхөр гэдэг. Ч.Ганхуягийн хувьд анхны амьдралаа УИХ-ын экс гишүүн Л.Одончимэдийн охинтой эхэлж байсан. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй төдийгүй том хүү Г.Хасараа өөр дээрээ авч үлдсэн түүхтэй. Анхны эхнэрийн хүү Г.Хасар нь энэ жил 23 нас хүрч бол сүүлийн эхнэр Г.Уянга буюу Ингаанаа түүнд гурван хүү төрүүлж өгсөн дархан бэр.
Үлгэр жишээч, манлайлагч хосууд сошиал хуудаснаа тунчиг идэвхтэй байдаг нэгэн. Монголчуудын уламжлалт цагаан сар буюу 17 дугаар жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн сар шинийн баярын өдрүүд тохиож байна. Уг баярт иргэн бүр ерөөлт баярын мэндчилгээгээ цахим орчиноор дамжуулан мэндчилж байна. Тэгвэл Ардын Ч.Ганхуягын “Сар шинээр хүлээж авах зочдын эхний ээлжийнхэнд бэлэн болов.” хэмээн нийтэлсэн зураг олны шүүмжлэлийг хүртээд байна.

Учир нь зарим сошиал хэрэглэгчид тэднийг зочдоо дайлах идээгүй хэт минимал, юу ч үгүй онцгүй хоосон ширээ заслаа гэсэн бол хэрэгтэй хэрэггүй олон зүйлс тавихаа больсон цаг гэж зарим нэг нь өмөөрөв.













