Монголчуудын уламжлалт цагаан сар буюу 17 дугаар жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн сар шинийн баярын өдрүүд тохиож байна. Уг баярт иргэн бүр ерөөлт үги баярын мэндчилгээгээр цахим орчиноор дамжуулан мэндчилж байна. Тэгвэл дуучин Амина: “Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эрүүл энх байгаарай.” хэмээн өөрийн баярын зургийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэгвэл уг зурганд трансжендер Соко тун шүүмжлэлтэй хандав бололтой. Тэрээр инстаграм хуудсаараа дамжуулан: “Залуу хүн ганц гоё байгалийн алмаз зүүчихвэл илүү үнэтэй, цэвэрхэн харагдана шүү” гэв.













