Өчигдөр цахим орчинд Япон улсын иргэн Ибүкүро Томоко төрийн ордныг тойрч иргэдэд чипс тараах үеэр цагдаагийн байгууллагаас бичлэгийг зогсоож буй нь олон нийтийн сүлжээнд тархсан. Энэ талаар ЦЕГ: “Аливаа улс оронд төрийн эрх барих байгууллагыг тал бүрээс нь дүрс, бичлэг хийхийг хориглодог бөгөөд энэ нь гадны улс оронд мэдээ, мэдээлэл дамжуулахаас эхлээд ямар ч санаа зорилготой байхыг үгүйсгэдэггүй юм байна. Томоко гэх Япон Улсын иргэн нь чипс сурталчилж байна гэх нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийснийг Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж бичлэгийг зогсоолгосон” гэлээ.













