Ай Эйч Си койны үүсгэн байгуулагч О.Мөнхжинд холбогдох хэрэгт олны танил эрхэмүүд ам уралдан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Болж буй үйл явдалд Жүжигчин Туяа ийнхүү сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр: “Ингэж уйллаа, уурлалаа гээд яахав дээ… Шинэ үеийн цэвэрхэн залuлан биз дээ. Орох оронгүй унах унаагүй хоолгүй хохирч байгаа ард иргэд яах вэ? Уйлах ч багадаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг нь болж байгаа шүү дээ. Ядуу, харанхуй бүдүүлэг хөөрхийлөлтэй Монголчуудыгаа сэгсэрч яах юм бэ. Яг үнэндээ энэ зүйл удаан үргэлжлэхгүй гэж мэдэж л байсан байж таараа.” хэмээн бичжээ.













