“Их бит” ХХК үүсгэн байгуулагч О.Мөнхжинг дахин 30 хоног саатуулахтай холбогдуулан түүний эхнэрийн бичсэн сэтгэл шимшрэм үгс олныг цочроож байна. Тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа ийнхүү бичжээ. Цолмон: “Шокноосоо одоо хүртэл гарч чадахгүй байна. Үнэнгээ л хэлье. Би маш их айж байна. Гурван жоохон зулзагадаа би юу гэж хэлэх вэ. Ярих ч хоолой гарахгүй байна.

Ажлаа зүгээр хийгээд сайхан зүйлс төлөвлөөд явж байсан хүнийг хорьж байгаад хэрэг тохох гэж байна ш дээ хүмүүсээ. Миний нөхөр луйварчин байсан бол Монголдоо яах гэж бид буцаж ирэх вэ. Бид үр хүүхдүүдээ яах гэж энд сургуульд явуулж Монголд амьдрах вэ. Миний нөхөр гэм буруугүй. Би ясаа цайтал үнэн шудрагын төлөө гүйнэ.” хэмээн бичжээ.














