• Latest
  • Trending
ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Ж:  Намайг эмчилж амьдрал хайрласан төр засаг, алтан гарт эмч нартаа, эх орондоо баярлалаа

ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Ж: Намайг эмчилж амьдрал хайрласан төр засаг, алтан гарт эмч нартаа, эх орондоо баярлалаа

2020-11-23
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Ж: Намайг эмчилж амьдрал хайрласан төр засаг, алтан гарт эмч нартаа, эх орондоо баярлалаа

by admin
2020-11-23
in Онцлох мэдээ, ЭРҮҮЛ МЭНД
0
ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Ж:  Намайг эмчилж амьдрал хайрласан төр засаг, алтан гарт эмч нартаа, эх орондоо баярлалаа

Монгол Улс дахь цар тахлын анхны эдгэрэлтийг бүртгүүлсэн иргэдийн яриаг энд хүргэе. (Тэдний хүсэлтээр нэрний эхний үсгийг өөрчлөв)

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Ж:

-Таны бие сайн уу?

-Зүгээр зүгээр, сайн байна. Сувилалдаа амраад сууж байна.

-Таны шинжилгээний сорьцоос халдвар илэрлээ гэдгийг сонсоод анх хямарсан нь мэдээж?

-Тэрийг чинь сонсоод даралт ихсээд, айлгүй яах юм бэ. Яаснаа ч мэдээгүй хүрээд ирсэн хүн чинь.

Шөнө 12, 01 цагийн үед шинжилгээ өгсөн. Маргааш нь хувцас хунар ч бэлдүүлэлгүй, яачихав аа гэмээр гэнэт л эмнэлэг дээр аваад ирэхээр чинь айлгүй яах юм. Ар гэрийнхэн гэхэд л нойр хоолгүй хонож байгаа юм чинь.

-Монгол эмч нарын гарт ирсэндээ баярласан байх?

-Баярлаж, найдалгүй яах юм. Нэг охин байсаан (Ц.Чинбаяр эмчийг хэлэв. сурв). Ёстой хөөрхий амьтан. Намайг эход харууллаа, зураг авлаа. Шинжилгээнүүд авлаа. Уушгины зураг авлаа. Надад олон эмчилгээ хийсэн.

-Эх орондоо ирсэн тэр мөчид юу бодогдсон бэ?

-Ирнэ гэж зүтгэсээр ирсэн. Хүүхдүүд намайг Солонгост үлд гэж байсан л даа. Би чинь нэг их харьдаг хүн болоод ирсэн чинь халдвар илрээд одоо ч харьж чадаагүй ингээд сууж байна шүү дээ.

-Өнөөдрийн (өчигдрийн) мэдээллээр дөрвөн хүн эдгэчихээд байна. Энэ аюулт өвчнөөс эдгэсэн гэдгээрээ та хүмүүст итгэл найдвар өгч байгаа, ялангуяа халдвар аваад эмчлүүлж байгаа хүмүүст?

-Тийм тийм. Намайг сайтад эмнэлэгт хорин хэд хоносон гэж бичсэн байна гэсэн. Хүүхдүүд тэгсэн. Тэгэхээр нь би “Юу яриад байгаа юм. Би дөнгөж долоо хоноод л эдгэчихсэн” гэж хэлсэн. Тэндээ хяналтад байж байгаад 14 хоноод гарсан. Энд 14 хонолоо. Дахиад давтан шинжилгээ авна гэсэн. Эрүүл мэндийн яамандаа, ХӨСҮТ, эрүүл мэндийн салбарынхан, Онцгой байдал, Улсын онцгой комиссынхондоо баярлаж байна. Монгол Улс руугаа, эх орон руугаа ирнэ ирнэ гэж зүтгэж, нутаг ус руугаа ирэхгүй гээд яах юм би.

Нас тогтсон хүн. 65, 66 гарчихсан хүн. Ирэхгүй гээд ч яах юм. Тэгээд ирээд ийм нэг юманд орчихлоо. Одоо бол сайхан байна аа. Амралтад ирээд, цонхоороо уул хараад л сууж байна. Сайхан л байна. Дэлхийг айлгаж байгаа айхавтар юмнаас эх орон, эмч нарынхаа буянаар, бурхны өршөөлөөр мултарчихаад сууж байна.

-Тусгаарлалтад байсан хүмүүс гэртээ гараад ч өөрийгөө тусгаарлах ёстой. Тийм дэг сахих хүмүүст хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Дэглэмээ сахицгаагаад, Монгол Улсаа бодоцгоогоод бүгдээрээ сахилга батаа сайн анхаарч байхгүй бол эргээд гарахыг хэн байг гэхэв дээ. Тийм биз дээ. Маскгүй гадуур хэсэж болохгүй. Нэгэнт л хөл хорио тогтоогоод энэ муухай өвчнийг ялах гээд нойр хоолгүй зүтгэж байхад тэгж болохгүй. Би бодож л сууна. Би зээ хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг юм. Тэтгэврээ ойрын хэдэн cap авч чадсангүй. Тэрийгээ яаж очиж авах вэ гээд Онцгой комиссынхноос асууя гэж бодоод байна. Би банкныхантай ярьсан. Тэгтэл ‘Та хориогоо дуусгаад өөрийн биеэр ирж авч болно’ гэсэн. Гэтэл тэр хүртэл хүний л амьдрал юм чинь мөнгө хэрэг болох юм. Би тэтгэврээ аваад байр савны мөнгө, тог цахилгааны мөнгөө төлмөөр байна, гэртээ очлоо гэхэд хоосон гэрт очилтой биш. Хүнсээ авмаар байна. Гэтэл хүүхдүүд минь ‘Ээж ээ, мөнгө төгрөгт битгий санаа зов. Зүгээр л хориогоо дуусгачих’ гэж байна билээ л дээ. Гэхдээ би хувь хүн байна даа, мөнгө төгрөгтөө хүрмээр л байна.

-Бид энгийн ханиад хүрч, хатгаа авдаг. Тэрний дэргэд коронавирусээр өвдөхөөр илүү хүчтэй юм байна уу, яадаг юм байна?

-Би нэг их хүндрээгүй юм биш үү гэж өөрийгөө ойлгоод байгаа шүү дээ. Халуураагүй. Намайг эмчилсэн тэр эмч хэлж байна лээ. “Та цоо эрүүл ирээгүй. Харин архаг өвчингүй хүн байна аа” гэсэн. Жар хүрчихсэн хүнд бага сага өвчин байлгүй л яах вэ. Дагалдах өвчнүүдийг илааршуулж, олон төрлийн шинжилгээ хийж өгсөнд тань баярлалаа гэж хэлсэн. Бүгд хөл хорионд орчихоод байхад маск зүүхгүй зөрөөд явж болохгүй. Тэгж явах нь өөрсдөд нь л буруу даа. Би чинь хөдөлгөөнтэй хүн. Сувиллаасаа гараад банк руу очоод тэтгэврээ авчихна аа гэж бодож байсан чинь гарч болохгүй юм билээ.

Гарч болохгүй гэж байхад зөрөөд гараад явчихаж ёстой болохгүй. Төр засгийнхаа, Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг сахиж л байхгүй бол өвчин тусахгүй гэх юм байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Аюултай шүү. Тиймээс өөр өөрсдийгөө, хувь хувиа бодоод гадуур дураараа яваад байж болохгүй ээ. Эрүүл мэндийн салбарынхандаа баярлалгүй яах вэ. Олон хүнийг эдгээгээд гаргаж байна. Гадаад орноос ирсэн хүмүүсийг ч эдгээгээд гаргаж байна.

Манай Монгол Улсын эмч нарын чадвар л гарч байна. Намайг эмчилсэн Ц.Чинбаяр гэдэг эмч чинь миний охинтой л насаар ойролцоо жаахан биетэй охин байна билээ. Төр засаг, алтан гарт эмч нартаа, эх орондоо баярлалаа. Амьдрал хайрласан эх орондоо, эрүүл мэндийг минь манасан эмч нартаа баярлалаа гэж хэлье.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.