Иргэн: “Эхдээ гологдоод , бараадаж очсон айлдаа а луу лаад яасан өрөвдөлтэй охин юмбэдээ хөөрхий . Эх нь түүнийг хорвоог орхисон хойно нь ч харамсах шинжгүй түүнээс урвалаа. Түүнийг хэнч хайралсангүй. Түүний эцсийн найдвар болох эмнэлэг ч дорвитой анхаарсангүй. Тэр хичнээн их гомдоо бол… Талийгаач охин нагац эгч болон тэдний хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Төрсөн ээж нь хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт тусдаа амьдардаг байсан талаар албаныхан мэдээлж байв. Хүмүүс энэ хэрэг дээр дараах сэтгэгдэлүүдийг хэлж байна.
Тэр айлд v.x.m.л.ээ да рамт луулаад амьдарч байхад нь тэр эх гэдэг мал нь юу бодож суудаг байсан юм болоо. Ер нь хүүхэд айлд байх хэцүү. Байнга өөрийн хүүхдээ өмөөрч , гэрт нь байгаа хүүхдийг зардаг манай монголчуудын зан шүү дээ. Гэр бүл , хойд эцгийн да рамтанд байж , нагац эгчээ бараадаж очихоор тэр нь а лчи хдаг. Ээж нь охиндоо харамсах ч үгүй , үгсэн хуйвалдаж байдаг ямар бөх зүрхтэй ээж вэ. 15‐хан нас наслахдаа ямар их зовж шаналсан болоо
Ээж нь ер нь худлаа л яриад байх шиг байсандаа. Ярилцлага өгч байхдаа аман дахь идсэн юмаа амтлаал
Охин нь v.x.ч.u.x.ээд байхад дусал ч нулимс гаргахгүй , хүн зааж өгөөд цээжлүүлчихсэн юмшиг яриад байхаар нь гайхаад л байсан юм. Би гаднаа зүгээр харагдаж байгаа ч дотроо хэцүү байгаа ч гэлүү тэгээд байсан. Охиноо алдсан хүн дотроо ч , гаднаа ч хэцүү байдаг , бараг юм ярьж ч чадахааргүй л баймаар юм.
Энэ хөөрхий охин нагац эгчийндээ байнга зодуулдаг байсан байхоо ,тэгээд ээж нь бас тоохгүй , эмнэлэг бас тоогоогүй хөөрхий охин хайрлагдаагүй буцлаадаа
Дусал ч нулимс гаргахгүй , хоолой нь ч зангирахгүй , эгцэлж харж чадахгүй , бэлдсэн юмшиг үгс нь урсаад яриа өгөхөөр нь ямар сонин ээж вэ гээд их гайхаад байсан юм. Нүүр биеийн хэлэмж нэг л сэжигтэй санагдаад , бас тэр айлын хүүхдүүдийх нь яриа логикийн хувьд нэг л худлаа санагдсан. Яаж төрсөн эгчдээ охиноо алуулчихаад ингээд үгсэн тохиролцоод , худлаа яриад байж байдаг байна аа. Амьд байхад нь охиноо хайхраагүй , хорвоогоос яваад өгөхөд нь ч харамсах сэтгэлгүй түүнээс урвалаа.
Ээж нь ч тэр , тэр нагац эгчийнх нь гурван охин ч тэр яаж дусал ч нулимс гаргахгүй , юу ч болоогүй юмшиг худлаа ярьж чаддаг байна аа. Хүний амь бүрэлгэчихээд , тэрийгээ насанд хүрээгүй хүүхдүүдээрээ худлаа яриулаад байж байдаг ямар арилсан дотортой хүн бэ.” гэх зэрэг сэтгэгдэлүүдийг хэлж байна.” хэмээв.













