Зариг Өнөрөө өөрийн хавдартай холбоотой баримтуудаа дэлгэж эмч нарын амыг хаах гэсэн биш түүний эхоны зураг дээрх нэр Мөнхзаяа гэж өөр хүний нэр байснаас үүдэж сошиал хэрэглэгчид түүнийг дахин ХУДАЛ хэллээ хэмээн шуугицгааж байна. Өнөрөө ч тооцоололгүй юм хийв үү гэлтэй нийтэлсэн мэдээллээ тэр дор нь устгаж дараах тайлбарыг хийв.
Тэрбээр: “Өөн нэг мэдсэн улайрчихсан, уйлчихсан, гэрийнхэндээ уурлаад л, тэнд ч үзээдэх, энд ч үзээдэх гээд л хүүхдүүдээ загначихсан, тийм ч эхо байх ёстой гээд хайлгачихсан, нотлох гээд толгойгоо хагартал стрессдлээ.
Онош дээрээ эргэж харах ёстойг анхаарцгаасан бол болоо. Итгэх нь итгээд, итгэхгүй нь итгэхгүй биз. Монголд очоод учрыг нь ольё. Бүгдийг нь устгачихлаа, бурхан минь энэ олон хүний шүлсийг дийлэх ч үгүй юм байна. Надад итгэж дэмжиж байгаа та нартаа талархлаа.” гэв.














