Хүмүүсийн андахгүй танил эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог тэрээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн.

Сошиалын од эрхэм тэрээр томчуудын арыг даадаг хүчтэй үзмэрч гэдгээрээ алдартай. Хэзээнээс брэндлэг түүний төрсөн өдөр нижгэр болжээ.

Сонирхуулхад түүний нөхөр Монголын реперүүдийн анхдагч, “Эрх чөлөө” хамтлагийн Баяраа юм.

Хүмүүсийн андахгүй танил эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог тэрээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн.

Тэрээр хотод гэлтгүй хөдөө орон нутгаар явж уул, ус аргаддаг ажээ.
Үзмэрч Засалч Л.Нямаатай хийсэн ярилцлагаас
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Нямаа гэдэг. Бага байхаасаа л гандан хийдээр их явдаг хүүхэд байсан. Сав л хийвэл гандан хийдэд очоод залбирч мөргөөд суудаг. Хорооллын ганданд очоод лам нарын лүүжин тавих, ном хурахыг харж суудаг байлаа. Удалгүй 1997 онд манай гэр бүл Герман руу нүүгээд бага насаа гадаадад өнгөрүүлсэн. Харин монголдоо эргэж ирснээсээ хойш өөрийнхөө зөн совинг мэдэрч өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд, өөртөө заяасан энэ чадвараа олон хүнд хүргэх юмсан гэсэн үүднээс намайг зорьж ирсэн хүн бүхэнд туслахыг хичээж явдаг.
-Таны удамд шашны хүн байсан уу? Энэ чадварыг ихэвчлэн удмаасаа өвлөж авдаг гэж ойлгодог?
-Манай аав, ээжийн талийнхан хоёулаа жирийн хүмүүс байгаагүй гэдэг. Өвөг дээдсүүд маань эрдэм билэгтэй хүмүүс байсан гэж сонссон. Аав маань амьд сэрүүн байхдаа зоос татдаг байсан. Харин ээжийн талынхыг хатан удамтай гэж нутгийнхан ярилцдаг юм билээ.
Германд байхдаа энэ талаар сайн мэддэггүй, бас сонирхдоггүй байсан. Монголдоо ирснээсээ хойш хүн үзэж эхлээд л энэ шашны зүйлсийг илүүтэй сонирхож, өвөг дээдсээ ямар хүмүүс байсныг судалж эхэлсэн.
-Анх хэрхэн хүмүүсийг үзэж эхэлсэн бэ? Танд багш бий юу?
-Шашны зүйлсэд багийн л хоббитой байсан болоод ч тэр үү өөрийгөө жирийн биш гэдгийг мэдээд ерөөсөө гайхаагүй. Бага байхаас л өвгөд хөгшид “адтай шулам” гэдэг байсан.
Ингээд л найз нөхөдтэйгөө уулзахдаа харж мэдэрсэн зүйлээ хэлж өгдөг болсон. Найзуудынхаа найзаас эхлээд над дээр ирсэн хүмүүсийг үзэж өөрийнхөө чадварыг дээшлүүлэхийг хичээдэг байлаа.
Сүүлдээ олон хүн үзэж хараад ирэхээр өөртөө хамгаалалт хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. Хүний муу юмыг үзэж хардаг учраас үзмэрч засалч хүмүүст зайлшгүй хамгаалалт байх ёстойг мэдээд бөө болон лам нарыг судалж, хамгийн чадвартай, мундаг бөө лам нартай очиж уулзаж байсан ч миний сэтгэлд багштай болно гэж буугаагүй.
-Анх хэрхэн сахиусаа авч байсан тухайгаа сонирхуулбал?
-Миний анх боссон газар бол төв аймаг. Төв аймагт хээр очиж сахиусаа авч байлаа. Түүнээс хойш Сонгинохайрхан, Богд уул хоёртоо залбирч, мөргөж онгодоо буулгаж ирсэн. Анх сахиусаа авчихаад л түшээтэйгээ хоёулаа өвөл 12-р сарын ид хүйтэнд хээр очиж бөөлөөд суудаг байлаа. Сахиусаа авснаас гуравхан сарын дотор маш их хүчтэй болж ирсэн. Энэ маань ч өөрт мэдэгдэж эхэлсэн учраас улам илүү хүчтэй, мундаг болъё гээд амьдрал ахуйгаа золиослон байж зүтгэсэн. Тэр үед миний хажууд байсан хүмүүс надад маш их тусалсан.
Өдөрт хорин нэгэн удаа буулт хийдэг байлаа. Зулын тос байхгүй үе ч байлаа. Сахиуснаасаа гуйгаад ургамалын тосоор хүртэл зулаа барьдаг байсан. Идээ будаагүй үед талхыг хугалаад идээ болгон залж байлаа. Хүн өнөөдөр хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулахад л бүх юм бүтдэг.













