Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн анхаарал татаж байгаа сэдэв бол Ардчилсан намын дарга чухам хэн бэ гэдэг асуулт юм. Тус нам дотооддоо маргаантай байгаа ч энэ асуудлыг аль нь хуулийн дагуу шийдвэрээ гаргаж, даргаа сонгосон бэ гэдгээр эцэслэн шүүх учиртай.
Энэ дагуу өдгөө даргаа сонгосон гэж буй АН доторх талууд Улсын дээд шүүхэд дотроосоо сонгогдсон даргаа бүртгүүлэх ёстой. Тиймээс Улсын дээд шүүхийн албан ёсны мэдээлэлтэй танилцаж үзлээ.

Улсын дээд шүүхийн мэдээллийн сайтад байршуулсан мэдээллээс харахад 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр иргэн Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр нараас Монгол Улсын дээд шүүхэд өргөдөл хүргүүлсэн байна. Улмаар уг өргөдлөөр “Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх” хүсэлтээ илэрхийлжээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр хуралдсан гэх С.Эрдэнийн талын АН хэмээн өөрсдийгөө тодорхойлсон эрхмүүд цахим сонгуулиар сонгогдсон Д.Ганбатыг намын даргаар бүртгүүлэх албан бичиг, хүсэлтийг зохих байгууллагад өнөөдрийг хүртэл хүргүүлээгүй байна.
Түүгээр зогсохгүй намын даргаар сонгогдлоо хэмээн олон нийтэд мэдээллэсэн Д.Ганбатад С.Эрдэнэ нь өөрийн хадгалж буй тамгаа гардуулахын оронд баярын бичиг, дусгалын жааз гардуулчихсан нь улам бүр эргэлзээ төрүүлж, эгэл олны эгдүүцлийг төрүүлэх болов. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ нь хууль журам нийцээгүй хуурамч хурал гэгчийг зохион байгуулахдаа ирц болон саналын тоог хуурамчаар бүрдүүлж, өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлсэн үл бүтэх жүжиг тавиад сууж байгааг түүний зохион байгуулсан хуралд нэр дэвшигчээр оролцсон Л.Гүндалай илчилж, олон нийтэд зарлаад байна.

Энэ дашрамд сонирхуулахад Улсын дээд шүүхийн албан ёсны сайтад байрлах мэдээллийг үзэхэд “2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувдаас ирүүлсэн албан бичиг нь “…“Эвлэрлийн” гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд Үндэсний бодлогын хорооны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо (Д.Алтанхуяг даргатай) зохион байгуулаагүй тул 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгатай байна.
Иргэн Л.Гүндалайгаас “…С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг ирүүлжээ” хэмээн маш тодорхой бичсэн байна.
Энэ бүхнээс харахад АН-ыг төлөөлөх, гишүүд дэмжигчдийн итгэл, сонголтыг албан ёсоор хүлээсэн дарга нь Л.Гантөмөр гэдэг нь тодорхой байна.













