“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон, АТГ-т я. л.л.а.г .д.а.г.чаар татагдан шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч оны буюу /2022.12.18/ БНСУ руу явсан нь олны анхаарал, олон янзын ха рдл агад ороод байсан билээ.
Тодруулбал, “Х.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн зүгээс ямар нэг саад учруулахгүй дуудсан цагт ирж байна” гэсэн баталгаа гаргасан. Мөн тэрээр өнгөрөгч оны буюу /2022.12.15/-ны өдөр АТГ-т байцаалт өгөхдөө /2022.12.18/-ны өдөр БНСУ-д эмчилгээнд явахаар төлөвлөсөн, учир нь “төлөвлөгөөт хагалгаа хийлгэнэ” гэдгээ илэрхийлж байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-руу дахин нислээ. Түүнийг өчигдөр өглөө БНСУ-руу давтан эмчилгээнд орох шаардлагатай гэсэн тайлбартайгаар дахин хувийн баталгаа явсан байх магадлалтай байна гэж эх сурвалжууд мэдээллээд байна.













