Сү.Батболдын охин Бадамханд өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрбээр: “Лондонд гэнэт зэрэг сурч байгаа сэтгүүлч нар байгаа бололтой. Causation vs Correlation гэх мэт олон зүйлс сураад ирнэ гэж найдаж байна. Хэл сурах нь зөв, нэмээд Journalistic Ethic сурвал бүүр сайн” гэв.
Үүний хариуд Лондонд хэл сурах гэж үстэй толгойгоо зулгааж буй Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг тунчиг хатуухан хариу хэлэв. Тэрбээр: Сү.Батболдын охин ингэж жиргэжээ. Бид тэдэн шиг үнэтэй хаус гадаадын арал дээр худалдаж аваагүй ээ, түрээсийн хажуу өрөөнд амьдардаг. Бид тэдэн том сургуульд сураагүй ээ, богино хугацаанд л сурч байна, бид тэдэн шиг төрд ажилладаг аавынхаа мөнгөөр яваагүй ээ өөрсдөөсөө харамлан харамлан зориг гаргаад л ирсээн. Дээрэнгүй юм бэ?
Тэд л төрийн мөнгөөр энд тэнд туйлдаг, тэтгэлэгээр сурдаг байх ёстой юм уу? улныхан маниус яагаад урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд өөрсдийн зардлаараа явж болдоггүй юм, бүр хөх инээд нь хүрээд байх шиг байна шд. Тэдний аав ээжүүд насаараа төрийг удирдлаа, юу өөрчлөгдөв, тэдний бизнесүүд цэцэглэж тэд л сайхан амьдарч байна. Ийм байж ёс суртахуун ярих нь илүүц. Тусдаа үүссэн давхаргынхан эхнээсээ бидний дээрээс бие засч эхэлж байна даа.
Би Сү.Батболдын охин байсан бол 30-40 жил энэ төрөөс, төсвөөс идэж ууж, хуримтлуулж, бизнесээ цэцэглүүлж, ханалаа ааваа. Одоо болъёо, бусад нь бас амьдраг ээ, би таны хэрэгцээг хангая аа гэх байлаа. Магадгүй энийг ёсзүй гэнэ. Төрд насаараа албан тушаал хашсан хүмүүс ёроолгүй сав шиг л байдаг нь үнэн биз!!!” хэмээн бичжээ.













