ХЭМНЭЛТ хаана байна аа дарга нараа хэмээн яг одоо цахим сүлжээнд шуугиан болж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь 1,360,400,000 төгрөгийн бэлгийн тендер зарлаж шалгаруулжээ.
Тэгвэл уг асуудалд Сэтгүүлч Лодойсамбуу ийнхүү ярьлаа. Тэрбээр: Татвар нэмээд ингэж үрдэг… 1’360’400’000 төгрөгөөр дүүргийн ахмадуудад гарын бэлэг авахаар оны өмнөхөн зарласан тендер. Ядаж гурил будаагаа өөрсдөө аваад идчих хэмжээний үүргийг нь үүрүүл л дээ усан популистуудаа!

Ийм байхад эсэргүүцэлгүй яах юм бэ наад татварыг чинь. Хүний урманд 5 сая төгрөгнөөс дээш дүнгээр нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж үзээгүй Татварын байцаагч нар битгий олон юм донгодож орж ирээд бай. Хувийн хэвшлийн зовлонг гадарлах ч үгүй та нарын цэцэрхлийг уншихаар дургүй хүрээд байна шүү төсөвчид минь. ” гэжээ.














