Ардчилсан нам дүрмийнхээ хүрээнд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын даргад дөрвөн хүн нэр дэвшиж, нэг нь нэрээ татсанаар гурван нэр дэвшигчээс олонхийн саналаар Л.Гантөмөр сонгогдож Ардчилсан намын дарга болоод буй.
Арай гэж цэгцэрч, амь нэгтэй болсон АН-ын дээрх үйл явдал нэг хүнд маш хүнд цохилт болж яаруу сандруу хурал гээч жүжиг тавихад хүргэжээ. Гэвч бушуу туулай борвидоо баастайн үлгэрээр С.Эрдэнийн тролл хаяг ашиглах замаар хуурамчаар ирц бүрдүүлж гишүүдгүй хурал гэгчийг зохион байгуулж, зохиомол сонгууль явуулж байгаа нь ил болж, хөгөө хөлдөө чирж байгаа сурагтай.
Ардчилсан намын гишүүд хурлаа хийгээд даргаа сонгосны дараа С.Эрдэнэ ихэд сандарч жинхэнэ АН-ын хурал гэгчийг зохион байгуулсан хэрэг. Нэгэнт АН-ын гишүүд хурлаа хийчихсэн, даргаа сонгочихсон тул энэ хуралд оролцох хүн олдоогүй гэнэ. Тиймээс мань эр цахим сонгууль гэгчийг хийх аргыг сүвэгчилжээ.
Цахимаар санал хураах нэрийн доор тролл армиар санал хураалт гэгч жүжиг тавьж, ирцийг хуурамчаар бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл С.Эрдэнийн өнөөдрийн хуралд С.Эрдэнэ бараг өөрөө л байгаа гэсэн үг юм.
Тэр өөрийгөө намын даргадаа нэр дэвшүүлээд өөртөө хуурамч хаягууд буюу троллуудаараа санал өгөөд сууж байна гэсэн үг. Гэвч түүний энэ явуургүй жүжиг илчлэгдсэн тул хэн гэдэг хүн энэ хуурамч хурлын хуудууг олон нийтэд илчилж, гэрэл цохиулсаныг олж мэдэхээр хэдэн троллуудаа Шонхор таурын хурлын өрөөнд ээлжлэн байцааж, зогсоо зайгүй П.. Уншиж, зарим нэгэнд нь шанаа өгөөд тун ч цухалдангүй байгаа гэнэ.













