“B Продакшин” мэдэгдэлдээ “B Продакшин” NS хамтлагтай байгуулсан гэрээндээ продакшин 40 хувь, продюсер Б.Энхзориг 40 хувь, NS хамтлаг 20 хувь байхаар тохирсон.
Улмаар 2022 оны 3-р сараас NS хамтлагт 40 хувийг олгохоор дахин гэрээлсэн. Гэрээнийхээ дагуу ч мөнгөө өгч байсан. Иймд Н.Энэрэлсайхан ташаа мэдээллээ залруулна гэдэгт итгэлтэй байна гэсэн бол Н.Энэрэлсайхан хариуд нь “Хүүшээ мөнгө өгсөн баримт даанч алга, мөнгө өгөөгүй гэсэн баримт байдаг болов уу!” гэжээ.














