Улаан бал нэвтрүүлэгийн хөтлөгч сэтгүүлч Ч.Лодойсамбуу сошиал хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралыг нэвтрүүлэгтээ урьсан билээ. Тэрээр шинэ батлагдсан сошиалын тухай хууль болон цаг үеийн асуудлаар ярилцах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч сайдын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байсан тэгвэл эрхэм сайд сэтгүүлчийн урилгад ингэж хариулжээ.
Өнгөрсөн 7 хоногт төлөвлөгдсөн “Төрийн цахим үйлчилгээг зохицуулахтай холбоотой хуулийн давхардал хийдлийг арилгах багц хууль”-ийн төслийн вакумжуулсан сургалт зохион байгуулагдаж байна. Өнөөдөр өглөө урилга авсан учир төлөвлөгдсөн байсан ажил тул оролцох боломжгүй байна. Төрийн ажил цаг хугацаатай тул би ажлын хэсгийн гишүүдээ бас хүндэтгэх хэрэгтэй байх.
Миний нэвтрүүлэг Шүүх биш мөрдөн байцаалт биш. Заавал ирж асуултад хариулах албагүй. Гэхдээ хүн урьж, санал тавихад за бол за, үгүй бол үгүй гээд хэлэх бол ажил хийж үзсэн хүний хувьд зайлшгүй үйлдэл мөн биз? Залуу, шинэ үе шүү дээ уг нь.

Одоо ер нь шийдвэр гаргах түвшний зочдоо ингэж нээлттэй урьдаг болноо. Сонгогчдоос санал гуйж томилогдчихоод иргэн нь асуулт асууя гэхээр ингээд хар утаа хаяад ор мөргүй алга болчихдог байдлыг залруулах хэрэгтэй. Ямар энэ улсын сүүлчийн парламент, сүүлчийн төр биш.

.
.